8080-7272

GRAND PLAZA, С блок, 12 давхарт, 1203 тоот (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баруун 4 зам)

exclusive distributor for

YOGI TEA PRODUCTS

Жимслэг, хүчтэй, увидастай.

Эмэгтэйчүүд ертөнцийг бүхэлд дотроо багтаах чадалтай. - таныг бас намайг оролцуулаад. Эмэгтэй хүний ​​хүч чадал нь байгалийн гоо үзэсгэлэн, мэдрэмжтэй хослуулсан байдаг. YOGI TEA® Women's Energy-д жимслэг хибискус, бөөрөлзгөний навч, цоорын үндэс орсон.

Түлхүүр үг: Хүслийн эх сурвалж

Орц: Хятад сарнай, чихэр өвс, батраш, бөөрөлзгөний навч, хар перц, цооргоно, шанцай, цагаан гаа, кардамон, баширцэцэг

Гайхамшигтай, хөнгөхөн, таашаалтай.

Бид яагаад хамгийн энгийн амьсгалах талаар боддоггүй юм бэ? Эукалиптус бидэнд чөлөөтэй амьсгалах мэдрэмжийг өгөх болно. Ганга болон ногоон гоньд хольцонд нэмж өгсөнөөр илүү тааламжтай байх болно. Бид дахин амьсгалж байна.

Түлхүүр үг: Амьсгал бол амьдрал

Орц: Цагаан гаа, шанцай, жүржийн хальс, таримал гоньд, алтан товч, арвайн соёолж, багваахай, хар перц, жүржийн ханд, арцны буурцаг, чихэр өвс, кардамон, баширцэцэг, цооргоно

Ялдам, дур булаам, Эмийн ургамалаар дүүрэн.

Энэтхэгийн домогт эмэгтэйчүүдийн мянган гартайгаар дүрсэлсэн байдаг нь мянган зүйлийг хийх чадвартайг дүрсэлсэн юм. Энэ ганга, лавендерийн цэцгийн дэлбээ, бөөрөлзгөний навчтай зөөлөн увидастай цайны хольмогийг эмэгтэйчүүдийг хүндэтгэж бүтээсэн юм.

Түлхүүр үг: Байгалийн хэмнэлийн мэргэн ухаан

Орц: Бөөрөлзгөний навч, чихэр өвс, лемон вербена, шанцай, нимбэгний гавар, цагаан гаа, ганга, лавендерийн цэцэг, орегано, кардамон, хар перц, баширцэцэг

Этгээд, эелдэг, зохицолтой.

Ногоон гоньд болон цагаан гаа нь энэхүү сонгодог цайнд эелдэг зөөлөн амт нэмнэ. Харин илчтэй амтлаг шанцай нь улам онцгой амттай болгоно. YOGI TEA® Himalaya цайны жор нь балар эртний Хималайн бясалгалын уламжлалаас гаралтай. Бусад цайны адилаар энэхүү амтлаг хольц нь сүүтэй сайхан зохицоно.
Цагаан хоолтоны сүү орлуулагч хэрэглэж болно.

Түлхүүр үг: Тэнцвэр болон алсын хараа

Орц: Цагаан гаа, таримал гоньд, шанцай, далиу, үсүүний цомог, шанцайн тос, цагаан гааны тос, чихэр өвс

Амтат, дулаахан, хучих.

Цай нь хоолойг дулаацуулж тайвшируулах болно. Бид жүржийн хальс, ногоон гоньд, ганга, цагаан гааны хослуулсанаар зөөлөн, бага зэрэг жимслэг амттай, амтат цайг гаргаж авсан.

Түлхүүр үг: Бид юу хэрэглэж байгаагаа мэддэг.

Орц: Чихэр өвс, таримал гоньд, шанцай, жүржийн хальс, цагаан гаа, ганга, муллейн, цитрусын ханд, жүржийн ханд, кардамон, хар перц, баширцэцэг, шар гааны үндэс

Чихэрлэг, амтлаг, ароматик.

Шоколадны халуун амт нь бидний дотоод хүүхдийг баясгаж. Сэнгэнэсэн зөөлөн амт нь биднийг тайвширахад тусалдаг. Улаан чинжүү, гаа нь бидний оюун ухааныг хурцатгадаг. Энэ цай нь 7 сарын халуун өдөр тайвширч суугаатай адил.

Түлхүүр үг: Тайвширал болон сэтгэл ханамж

Орц: Чихэр өвс, кокоаны хальс, түрүүт гаа, таримал гоньд, далиу, цагаан гаа, батраш, халгай, шанцай, чинжүүний нунтаг, кардамон, баширцэцэг, хар перц

Чихэрлэг, сэтгэл ханамжтай, зөөлөн.

YOGI TEA® Sweet Chai нь байгалийн гаралтай чихэрлэг амтыг ногоон гоньд, далиу, гэрийн хоншооргоно, кардамомын хослолоос гаргах ба та бүхэн дурламаар цай юм. Хар перц, цагаан гаа нэмэн орсоноор зөөлөн тансаг амтыг гаргаж өгдөг. Амьдралд хөлөө алдах, ямарч үед таньтай хамт байх болно.

Түлхүүр үг: Ургаж буй үндэс

Орц: Далиу, таримал гоньд, чихэр өвс, кардамон, хар перц, шанцай, цагаан гаа, баширцэцэг

Амтлаг, чихэрлэг, зөөлөн.

YOGI TEA® Stomach Ease цай нь Энэтхэг эзэгтэйн гал тогооны эрдмээс санаа авсан хольц юм. Тэд хамгийн тансаг амт үнэртэй дээд зэргийн амтлагчны (Масала) хольцийг бэлддэг. Энэхүү амтат Аюурведийн эмийн ургамал болон амтлагчийн цайнд кардамом, ногоон гоньд, гаа, үсүү цэцэг ордог. Чихэр өвс, батраш бага зэрэг хар перцний орц нэмсэнээр хольц нь бүрэн болно.

Орц: Кардамон, таримал гоньд, үсүүний цомог, арвайн соёолж, чихэр өвс, батраш, цагаан гаа, шанцай, хар перц, баширцэцэг

Эсрэг цэнэг таталцдагийн адилаар анхилуун батраш болон түрүүт гааны үнэрийг Ассам цайтай хослуулан цагаан гаа, баширцэцэг, шанцайны хольц нэмж гайхамшит амтыг гарган авсан. Нангиад улаалзганы жимсний 5 төрлийн амт тааламжтай, төгс зохицсон амтыг мэдрүүлнэ.

Орц: Батраш, түрүүт гаа, хар цай (Ассам), чихэр өвс, шанцай, цагаан гаа, нангиад улаалзганы жимс, хар перц, баширцэцэг, кардамон

Сэргээх үйлчилгээтэй мате ургамал, ногоон цай, амтлаг нангиад улаалзганатай хосолсон энэхүү цай нь хоол идэж амжаагүй үед ч цатгалан, сэтгэл хангалуун мэдрэмжийг танд өгөх болно. Нимбэг, сэнгэнэсэн түрүүт гаа, лемон миртли, эстрагон шарилжны хосолсон амт танд таалагдах болно.

Орц: Ногоон цай, нимбэгний өвс, түрүүт гаа, лемон миртли, нангиад улаалзганы жимс, ногоон мате, хурган шарилж, цитрусын ханд, стева

Талархал, тансаг үнэр, цэнгэл.

Хэн ч сарнайн сайхан үнэрээс татгалзаж чадахгүй билээ. Та амсаад сарнайн анхилуун дэлбээн дунд сэлж буй мэдрэмжийг авах болно. Хибискус сарнай, алтан товч, самбук жимсний үр, наранцэцгийн дэлбээн зөөлөн амтыг таашаана уу.

Түлхүүр үг: Хайрын элч

Орц: Хятад сарнай, алтан товчны цэцэг, гандигар, далдуу модны цэцэг, сарнайн дэлбээ, шанцай, лавендер цэцэг, төлөгч өвс, цагаан гаа, хар перц, таримал гоньд, шар гааны үндэс, наранцэцэгийн дэлбээ, царгас, яшил мод, кардамон, баширцэцэг, хатаасан комбучаны ундаа

Дулаахан, нарлаг өдрийн мэдрэмжийг Rooibos цай таньд төрүүлнэ. Уламжлалт Yogi цайны ургамлууд болох шанцай, цагаан гаа, кардамон, баширцэцэг, хар перцтэй хосолсноор Rooibos цайг улам зөөлрүүлэн хөрст дэлхийн баялаг сайхан амт бүхнийг шингээсэн мэт санагдах бөгөөд мөнх ногоон мод, ванилын чихэрлэг амт нэмэгдсэнээр улам халуун, дулаан мэдрэмжийг төрүүлнэ.

Орц: Улаан бут, шанцай, цагаан гаа, мөнх ногоон модны үр, хуурсан идрээ, кардамон, баширцэцэг, хар перц, шанцайн тос, цагаан гааны тос, кардамоны тос, ваниллын ханд

Исгэлэн, атгасан, өдөөсөн.

Заримдаа бидэнд цаг хугацаатай уралдах үе тулгардаг харин бид энэ үеийг эрч хүчтэйгээр туулахыг эрмэлздэг билээ. Мате, гуарана, хар цай, хар перцийн хольц нь хэцүү цагт эерэг энерги өгөх жаргал байх болно. Хибискус, шанцай, кранберри нь амтлаг мэдрэмжийг нэмж өгнө.

Түлхүүр үг: Эрч хүчийн гоо үзэсгэлэн

Орц: Хар цай (aссам), хятад сарнай, ногоон мате, чихэр өвс, нимбэгний өвс, лемон миртли, хатаасан нимбэгний шүүс, нохойн хошуу, улаан манжин, цангис жимс, шанцай, хар перц, жүржийн хальс, розмарин, жүржийн тос, цагаан гаа, гуарана, хүн орхоодойн үндэс, кардамон, баширцэцэг

Хүчтэй, сайхан үнэртэй, аагтай.

Стресс, ядралт, хэтрүүлж идэх эрчүүдэд энергийг шавхаж дуусдаг. Амралтын цайны завсарлага авах нь үргэлж таатай. YOGI TEA® Men's Tea нь хүн орхоодой, чили, задь ургамлын хольцыг хуурч эрчүүдэд зориулсан аагтай цайг гаргаж авсан.

Түлхүүр үг: Эрмэг

Орц: Цагаан гаа, кардамон, чихэр өвс, мөнх ногоон модны үр, шанцай, арвайн соёолж, хуурсан идрээ, батраш, фенугрек, таримал гоньд, задь, далиу, хүн орхоодойн үндэс, хунчир, шар гааны үндэс, чинжүүний нунтаг, шанцайн тос, хар перц

Жимслэг, мэдрэхүйн, амьд.

Сэнгэнсэн сайхан үнэртэй лайм, гаа, кардамом, чихэр өвсний энэхүү цайны хольц нь сэвүүн салхийг мэдрүүлмээр сайхан. Та халуун, хүйтэн ямарч хэлбэрээр уусан таньд хөнгөн тайвширсан мэдрэмжийг өгнө.

Түлхүүр үг: Амьдралын тайвшрал

Орц: Чихэр өвс, лайм, түрүүт гаа, батраш, кардамон, хатаасан нимбэгний шүүс, шар гааны үндэс, цагаан гаа, шанцай, баширцэцэг, хар перц

Баясгалантай, амттай, чихэрлэг.

Сэнгэнсэн сэргээсэн гаа, халуухан амттай амтлагч болон чихэр өвсний чихэрлэг амт. Эсрэг туйлуудын таталцах хүч шиг энэ цай амттай мөртлөө сонирхолтой. Энгийн амтлаг зүйл. Ялгаатай байдал мөнх оршиг.

Түлхүүр үг: Зөрчилдөөний үеийн тэнцвэртэй мэдрэмж.

Орц: Батраш, чихэр өвс, шанцай, кардамон, цагаан гаа, баширцэцэг, хар перц, шанцайн тос, кардамоны тос, цагаан гааны тос

Шинэхэн, хорхой хүргэсэн, тэмүүлсэн.

Алдарт арома эмийн ургамлын хатан хаан базилаар баяжуулсан цай. Чили, цагаан гаа, хар перцний хольцтой. Жимслэг амттай энэ цайг ууснаар бидний сэтгэл баяр баясалаар дүүрэх болно.

Түлхүүр үг: Гал бол амьдралын бэлэг

Орц: Базилик, чихэр өвс, хатаасан нимбэгний шүүс, жүржийн хальс, шанцай, цагаан гаа, чинжүүний нунтаг, кардамон, баширцэцэг, хар перц

Зөөлөн, бясалгасан, хайрласан.

YOGI TEA® Green Tea Ginger Lemon хөдөө талаар алхаж яваа мэдрэмжийг өгөх болно. Ногоон цай, цагаан гааны хольц нь бясалгалд хөтлөнө. Лемон өвс, лемоний эссэнциал тос нь ногоон цайнд сэргэсэн сайхан амт нэмнэ.

Түлхүүр үг: Орон зай, анхаарал

Орц: Ногоон цай, цагаан гаа, нимбэгний өвс, чихэр өвс, лемон миртли, цитрусын ханд, нимбэгний хальс, батраш, хар перц, цагаан гааны тос

Шинэхэн, хүлээцтэй, сэтгэл хөөргөсөн.

Өглөөд өдрийг хэрхэн өнгөрөх талаар төсөөлөн бодох мөчийг та бидэнд олгох болно. Цагаан ба лимон өвс мэдрэхүйг сэргээн баясгах болно. Мэлрэг цэцгийн орц нь мөрөөдөлд хөтлөх болно.

Түлхүүр үг: Эхлэхийн өмнө завсарлага

Орц: жасмин ногоон цай, цагаан гаа, чихэр өвс, нимбэгний өвс, нимбэгний хальс, хар перц, лемон вербена, сарнайн дэлбээ

Аагтай жимслэг, амттай, хурц.

Ногоон цай, гуаранагийн хольц нь энэ цайг сэргээсэн сайхан амттай болгодог. Цэцэгсийн ургамлын ханд, хатаасан комбуча ханд , нимбэг хольц нь сайхан амт үнэртэй болгоно. Өвөлд халуун, зунд хүйтэн уух амны цангааг тайлах төгс цай.

Түлхүүр үг: Хөдөлгөөн дундах бясалгал

Орц: Ногоон цай, нимбэгний өвс, гуарана, батраш, цагаан гаа, гандигар, хар перц, хатаасан комбуча ундаа, лемон вербена

Гайхалтай амт, тайтгарал, онцгой.

Шанцай, түрүүт гаа, кардамом орсон энэ чамин ногоон цайны хольмог нь маш ховор онцгой нууц жор юм. Халуунаар, хүйтнээр уусан зөөлөн бөгөөд амттай. Чихэрлэг амт, сүү нэмж уувал тохиромжтой. Тайтгаралыг олох тохиромжтой Чай.

Цагаан хоолтонд сүү орлуулагч хэрэглэж болно.

Түлхүүр үг: Увисдалыг буцаан авчрах нь

Орц: Шанцай, түрүүт гаа, ногоон цай, цагаан гаа, кардамон, баширцэцэг, хар перц, шанцайн ханд

Гаатай -эмийн ургамлаг, хөнгөн, нийцтэй.

Ногоон цай, комбучагийн хольц орсон энэ цай нь Азийн уламжлалт амьдралын хэв маягаас оюун ухаан, дотоод ертөнцийн тайвшралыг олох тухай илэрхийлэлж байгаа юм. Лемон өвс, нунтаг гаа, элдер цэцэгтэй ногоон цай холилдож сайхан амтыг бий болгоно.

Түлхүүр үг: Төгс тэнцвэр

Орц: Ногоон цай, гандигар, нимбэгний өвс, батраш, хатаасан комбуча ундаа, лемон вербена

Дур булаам, хорхой хүргэсэн, тааламжтай.

YOGI TEA® Ginseng цайг аяга уухад сэтгэл зүрхийг тайвшруулах болно. Жимслэг лимон өвс, жүржийн хальс, сэнгэнсэн гаа гэх мэт 16 төрлийн эмийн ургамал, амтлагчийг нарийн тохируулан зөөлөн амтыг бий болгосон.

Түлхүүр үг: Дотоод тайвшрал болон итгэл

Орц: Нимбэгний өвс, батраш, нохойн хошуу, жүржийн хальс, чихэр өвс, кардамон, хүн орхоодойн үндэс, шанцай, хүн орхоодойн цэцэг, цагаан гаа, цитрусын ханд, халгай, царгас, хар перц, майлзны үр, баширцэцэг, хатаасан комбучаны ундаа

Чихэрлэг, тэнцвэрлэг, сэтгэл ханамжтай.

Чихэр өвсний сайхан үнэр амт нь биднийг таатай байдлаар тайвширахад тусална. Өдөржин утсаар ярих, хүмүүстэй харилцах, хурдан бодож сэтгэх шаардлагатай бидний өдөр тутмын завгүй амьдралыг байгалын чихэрлэг амтаараа тайвшруулах болно. Бид тайвширч удаашрах болно. Цагаан гаа, жүржийн хальс болон бусад дорнодын амтлагч нь энэхүү онцгой цайнд төгс зохицол болно.

Түлхүүр үг: Сэтгэл ханамж болон найдвартай байдлын мэдрэмж

Орц: Батраш, чихэр өвс, шанцай, кардамон, цагаан гаа, баширцэцэг, хар перц, шанцайн тос, кардамоны тос, цагаан гааны тос

Дулаахан, увидастай, жимслэг.

Идэвхитэй зуны өдөр цагаан гаа, жүржийн амттай цай урамшуулсан сайхан занг хөдөлгөнө. Цагаан гаа, жүржийн хальс, гаа, лимон өвс, ванилын хольц - Тиймээ дахиад зун ирлээ.

Түлхүүр үг: Амралт болон өөртөө итгэх итгэл

Орц: Цагаан гаа, чихэр өвс, нимбэгний өвс, хар перц, нимбэгний хальс, батраш, ваниллын ханд, жүржийн ханд

Тааламжтай, урамшуулсан, дур булаам.

Цагаан гааны амт мэдрэхүйг дулаацуулан сэргээнэ. Лимоны исгэлэн амт оюун ухааныг сэргээж хөнгөн мэдрэмжийг төрүүлнэ. Лимон өвс, гаа, чихэр өвс цайны хольцонд шинэхэн зөөлөн чихэрлэг амтыг нэмнэ. Зунд сэрүүхэн, өвөлд дулаахан - үргэлж амттай.

Түлхүүр үг: Шинэ эхлэл, өөдрөг үзэл

Орц: Цагаан гаа, чихэр өвс, нимбэгний өвс, хар перц, нимбэгний хальс, батраш, цитрусын ханд, хятад сарнай, хатаасан нимбэгний шүүс

Газар дундын тэнгисийн ургамал, нарлаг, тайвширал.

Амтат шанцай, ароматик шар дэр ургамал орсон цай нь тав тухтай Ориентал-Газар дундын тэнгисийн мэдрэмжийг төрүүлнэ. Лимон өвс, кардамон, чихэр өвсний онцгой амттай. Өөрсдөдөө цаг гаргах нь ур чадвар юм. Wellbeing цайтай хамт бид энэ ур чадварыг эзэмшиж чадна. Хэрэв та өөртөө анхаарал хандаж чадвал та бусдыг халамжилж чадна.

Түлхүүр үг: Нөхөрсөгт хөтлөх гүүр

Орц: Шанцай, шар дэрний навч, чихэр өвс, орегано, кардамон, нимбэгний өвс, цагаан гаа, баширцэцэг, лемон вербена, хар перц, шанцайн тос, цагаан гааны тос, фенугрек, үсүүний цомог

Жимслэг, халуун, цэвэрхэн.

Цагаан гаа дангаараа халуунлаг амтаараа дулаахан мэдрэмжийг төрүүлдэг. Жимлэг шинэхэн лемон өвс, чихэр өвсний амт болон хар перцний хольц нь Цагаан гааны цайг халуун сайхан хөнжил шиг мэдрэмжийг өгөх болно.

Орц: Цагаан гаа, нимбэгний өвс, чихэр өвс, батраш, хар перц

Аагтай, чихэрлэг, хүчтэй.

Энэхүү хүчтэй амттай экинац ургамлын хольцтой цай нь биднийг увисдах болно. Аагтай сайхан үнэртэй экинац, чихэрлэг ургамалууд гоньд, гаа болон дулаацуулах мэдрэмжийг өгөх кардамонтой холилдсоноор Аюурведийн уламжлын дагуу тэнцвэрийг агуулсан цай болгож байна.

Орц: Шанцай, эхинац, цагаан гаа, таримал гоньд, улаан бут, хуурсан идрээ, мөнх ногоон модны үр, кардамон, бадарцэцэг, даливс өвсний үндэс, хар перц, шар гааны үндэс, хунчир, ваниллын вандуй

Бид гэр орноо байнга цэвэрлэж, цэгцлэн, цэцгээр гоёдогтой адилаар бие махбодио тогтмол цэвэрлэн тордож байх хэрэгтэй. Нимбэг, багваахай, анхилуун чихэр өвс, аагтай цагаан гааны онцгой хольцтой хор тайлах YOGI TEA® Detox with Lemon цай таныг үргэлж шинэлэг байхад туслана. Нимбэгний аагтай учир сайхан амтыг мэдрүүлнэ.

Орц: Нимбэгний өвс, багваахай, цагаан гаа, шанцай, чихэр өвс, лемон миртли, нимбэгний хальс, батраш

Бороо орсны дараа байгаль дэлхий үнэхээр үзэсгэлэнтэй, тансаг үнэртэй, цэвэр сайхан байдаг. Хүн ч гэсэн байгал дэлхий шигээ өөрийгөө үргэлж ариусган цэвэрлэж байх хэрэгтэй. YOGI TEA® Detox цайг таны бие, сэтгэлийн хорыг гадагшлуулж цэвэр ариун байхад туслах, он цагын уртад хүн төрөлхтөнд хүч чадлаа өгсөн эмийн ургамлуудаар хийсэн юм. Чихэр өвс, цагаан гаа, багваахай, даливч өвсний үндэс, кардамон, үсүүний цомог, шар дэрний навч зэрэг эмийн ургамал уг алдартай цайнд гайхалтай амтыг оруулж, хоргүйжүүлэх үйлдлийг бий болгосон.

Орц: Чихэр өвс, шанцай, даливс өвсний үндэс, цагаан гаа, багваахай, таримал гоньд, сарвуун цийр, арцны буурцаг, үсүүний цомог, кардамон, хар перц, яншуй, шар дэрний навч, баширцэцэг, шар гааны үндэс

Энэтхэгийн хүч болон халуун дулаан.

YOGI TEA® Classic цай нь энэ бүхний эхлэл юм. - 1969 онд Yogi Bhajan ёогийн хичээлийн дараа сурагчиддаа энэ цайгаар дайлдаг байсан. Зөөлөн амтлаг шанцай, эрч хүч дүүрэн цагаан гаа, эссэциал тос баялаг агуулсан чихэрлэг кардамон, гэрийн хоншооргоно, хар перц зэрэг гайхалтай ургамал амтлагчаар баян хольц юм. Энэ цайг ууснаар сэтгэлийг хүртэл дулаацуулах болно: Амтлаг, халуун, гайхалтай. Бага зэрэг чихэрлэг амт болон сүүтэй уувал хамгийн тохиромжтой. Цагаан хоолтоны сүү хэрэглэж болно.

Түлхүүр үг: Элбэг дэлбэг болон сэтгэл ханамж

Орц: Шанцай, кардамон, цагаан гаа, баширцэцэг, хар перц, шанцайн тос

Амттай, амтлаг, таашаалтай.

Чай амтлагч, какаоны хальснаас бүрдсэн манай YOGI TEA® Choco нь сүүлийн хэдэн жилийн турш хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн бүтээгдэхүүн юм. Какаоны хальс нь гайхалтай шоколадны үнэрийг гаргаж, YOGI TEA® цайны амтлагчтай холилдон бидний мэдэрхүйг эзэмдэх гайхамшигтай хольц болдог. Таашаал авах хамгийн сайн арга нь бага зэрэг чихэрлэг, сүүтэй *.

Цагаан хоолтоны сүү орлуулагч хэрэглэж болно.

Түлхүүр үг: Хэлэн дээрхи хайр

Орц: Кокоаны хальс, чихэр өвс, шанцай, арвайн соёолж, мөнх ногоон модны үр, кардамон, цагаан гаа, баширцэцэг, цагаан гааны тос, хар перц, ваниллын ханд, ваниллын вандуй

Choco Chili бол ‘Xocoatl’ буюу Азтек (эртний Мексик) улсын үеэс “Бурхадын Ундаа” хэмээн уламжлагдаж ирсэн цай юм. Өнөө цагт ч мөн Мексикчүүд какаог, шанцай, ванил, чилитэй цуг хандлан уудаг. Харин YOGI TEA® энэхүү уламжлалт найрлагыг цагаан гаа, перц, кардамон зэрэг баяжуулан орчин цагийн эрчимтэй амьдралын хэв маягт тохирсон улам төгс цайны жорыг бий болгосон юм.

Орц: Кокоаны хальс, шанцай, чихэр өвс, цагаан гаа, хар перц, мөнхийн ногоон мод, сарвуун цийр, улаан чинжүү, арвайн соёолж, баширцэцэг, кардамон, цагаан гааны тос, ваниллын ханд, ваниллын вандуй

Шуугиант ертөнцийн чимээг намжааж, хатуу ширүүн өнөө цагт амар амгаланг олоход тань туслах цай. Тайвшруулах, амраах үйлчилгээтэй эмийн ургамлын найрлагатай. Алтан товч, линден цэцгийн хольц нь гайхалтай амттай бөгөөд стресс, сэтгэлийн дарамттай үед бие махбодь болон сэтгэл санааг тань амраах болно. Нохойн хошуу, жүржийн хальс, сахалины бөөрөлзгөний хослол нь зөөлөн амтлаг амтыг нэмж өгнө. Тухлан суугаад, тайвнаар энэхүү цайны амар амгалан байдлыг хэрхэн танд бий болгож байгааг мэдрээрэй.

Орц: Алтан товч, таримал гоньд, далдуу модны цэцэг, кардамон, арвайн соёолж, хятад сарнай, чихэр өвс, царгас, бөөрөлзгөний навч, жүржийн хальс, нохойн хошуу, шанцай, цагаан гаа, баширцэцэг, хар перц

Гайхамшигтай, хөнгөхөн, таашаалтай.

Бид яагаад хамгийн энгийн амьсгалах талаар боддоггүй юм бэ? Эукалиптус бидэнд чөлөөтэй амьсгалах мэдрэмжийг өгөх болно. Ганга болон ногоон гоньд хольцонд нэмж өгсөнөөр илүү тааламжтай байх болно. Бид дахин амьсгалж байна.

Түлхүүр үг: Амьсгал бол амьдрал

Орц: Энхмод, чихэр өвс, цагаан гаа, базилик, кардамон, шанцай, хээрийн царгас, тарьмал гоньд, ганга, зоосонцэцэг, ваниллын ханд, баширцэцэг, хар перц, ванилла буурцаг

Ид шидийн, амттай, алмайруулсан.

YOGI TEA® Black Chai нь зөөлөн шанцай, аагтай цагаан гаа хослон гайхалтай амт ароматик үнэртэй цайны хольц юм. Бага зэрэг улаан бут орсон нь амтыг зөөлрүүлж өгдөг. Чихэрлэг амт болон сүү хийж уувал тохиромжтой. Энэтхэг хүмүүсийн хэрэглэх дуртай цай юм.

Түлхүүр үг: Эрсдлийг хүлээн авах зориг

Орц: Хар цай, цагаан гаа, шанцай, сарвуун шийр, улаан бут, хуурсан идрээ, хар перц, баширцэцэг, шанцайн тос, цагаан гааны тос

Амарлингуй, амтлаг, өдрийн зөөлөн төгсгөл.

Оюун ухаан өдөржингөө ачааллаж оройдоо урт удаан аялалаас эргэж ирдэг. Улаан бут, алтан товчийн дэлбээ зөөлөн угтаж аван амрахад бэлдэнэ. Амтат шоколад, ванилын анхилуун үнэр бүүвэйлэн авч - башир цэцэг, цагаан гаа, хар перц нь дулаацуулах болно.

Түлхүүр үг: Амар жимэр эх дэлхийдээ амрах

Орц: Улаан бут, алтан товч, кокоаны хальс, чихэр өвс, ваниллын ханд, шанцай, кардамон, нимбэгний гаврын ханд, задь, сарнайн дэлбээ, цагаан гаа, баширцэцэг, хар перц

Тав тухтай, амтлаг, тааламжтай.

Үдшийн цаг бол гайхалтай мөч юм. Лавендер, задь, валерийн үндэс зэрэг эмийн ургамал, амтлагчийн хольцыг хэрэглэх нь бидэнд сэтгэлийн тэнцвэрт байдлыг олоход туслана. Гайхалтай үнэртэй гаа болон шар дэр ургамлын хамтаар хэрэггүй бодол толгойд эргэлдэхээ больж, бид тайвширан амьдралын сайхан зүйлсийг таашаах боломж олдоно.

Түлхүүр үг: Хувийн цаг. Бууж ирэх.

Орц: Тарьмал гоньд, алтан товч, батраш, кардамон, нимбэгний гавар, валерийн үндэс, шар дэрний навч, лавендер, задь