Доша гэж юу вэ?

Аюурведийн дагуу хүн бүр оюун санааны болон бие махбодийн шинж чанарыг бий болгодог 3 төлөвийг өвлөж авсан байдаг. Эдгээр 3 төлөвийг доша (хий, шар, бадгана) гэж нэрлэдэг.

Доша

Аюурведийн дагуу хүн бүр оюун санааны болон бие махбодийн шинж чанарыг бий болгодог 3 төлөвийг өвлөж авсан байдаг. Эдгээр 3 төлөвийг доша (хий, шар, бадгана) гэж нэрлэдэг.

Бидний ихэнх нь нэг эсвэл хоёр дошатай байдаг бөгөөд эдгээр нь зан чанарыг тодорхойлдог бөгөөд үлдсэн нэг доша нь ач холбогдол багатай байдаг. Эдгээр гурван дошаг Хий, Шар, Бадгана гэж нэрлэдэг.

Хэрэв Хий нь зонхилж байх үед бид хөнгөн биетэй, сэтгэн бодох, ямар нэгэн зүйл хийхэд хурдан шаламгай байна. Өөрчлөлт нь бидний амьдралын салшгүй хэсэг юм. Хий нь тэнцвэртэй байх үед бүтээлч, урам зоригтой, идэвхтэй байдаг. Гэвч Хий нь хэтэрвэл ууртай, нойргүйддэг, өтгөн хаталттай байна.

Шар нь бидний зан байдалд зонхилж байх үед бид хүч тэнхээтэй, ухаалаг, шийдэмгий байна. Хэрэв тэнцвэртэй байх тохиолдолд халуун дотно, ухаалаг, сайн удирдагч байдаг. Харин тэнцвэргүй буюу их байх үед Шар нь биднийг хямрамтгай, цочромтгой, түрэмгий болгодог.

Харин Бадгана нь зонхилж байх үед бид нухацтай, тооцоотой, аажуу тайван, тогтвортой байдаг. Бадгана тэнцвэртэй байх үед тайван, ялдам, шударга зан байдал давамгайлна. Харин хэтэрсэн үед Бадгана нь жин нэмэх, түгжрэх зэрэг эрүүл мэндэд сөрөг өөрчлөлт орох шалтгаан болно.

Аюурведийн эдгээр зарчмыг ашиглан бид өөрийн оюун санаа/бие махбодийн нөхцөл байдлыг тодорхойлж, өвчин эмгэгээс ангид эрүүл аж төрөх боломжтой. Дээрх 3 төлөв шинж холилдон байх нь хүмүүст нийтлэг бөгөөд ихэвчлэн нь нэг нь зонхилох хандлагатай байдаг.

Доша гэж юу вэ?

Аюурведэд бие махбодийн бүх зүйлийг бий болгодог орон зай, агаар, гал, ус, газар шороог бий болгодог үндсэн 5 элемент буюу махабута/махбодь байдаг. Орон зай нь цэвэр чадамж- хязгааргүй боломж бололцооны бүх харьцааг агуулдаг; агаар нь өөрчлөлт хөдөлгөөний чанартай; гал нь халуун, шууд бөгөөд хувиран өөрчлөгддөг; ус нь харилцан хамааралтай бөгөөд хамгаалалттай; газар шороо нь хатуу, бат бөх, тогтвортой гэсэн утга илэрхийлдэг.

Биологийн систем нь эдгээр таван хүчийг анхдагч гурван төлөв шинжээр нэгтгэдэг бөгөөд үүнийг доша гэж нэрлэдэг. Бидний бодол болон зан байдлын хэв маягийг зохицуулж байдаг оюун санаа-бие махбодийн зарчим гэж бий.

Орон зай болон Агаарын элэментүүдийн нэгдэл Хий Доша нь бидний оюун санаа болон бие махбодь дахь өөрчлөлт хөдөлгөөнийг зохицуулж байдаг.

Гал болон Усны нэгдэл Шар Доша нь хоол боловсруулалт болон бодисын солилцоог зохицуулж байдаг.

Газар шороо болон Уснаас бүрдэх Бадгана Доша нь оюун санаа, бие махбодийн бүрэн бүтэн байдал, бүтцийг хамгаалж байдаг.

Эдгээр гурван доша нь эд эс, эрхтэн бүрт байх бөгөөд хөдөлгөөн, бодисын солилцоо, хамгаалалт нь амьдралын туршид тэнцвэртэйгээр хадгалж байх ёстой. Хэдийгээр хүн бүрт эдгээр 3 доша байх боловч оюун санаа болон бие махбодийн ялгаатай чанарууд нь эдгээр дошаны аль илүү зонхилж байгаагаас шалтгаална.

Доша нь танд бие махбодийн шинж чанарыг мэдэхэд туслах олон мэдээллийг өгч байдаг.

Доша тестийн асуултуудад нухацтайгаар хариулсанаар, аль элемент/доша нь өндөр оноотой байгааг тодорхойлох боломжтой.

Доша тэст бөглөх