Цайны сонголт хийх заавар

Өөрт тохирсон цайны сонголтыг хэрхэн зөв хийх вэ?

Сонгох хувилбар №1:

Цайны найрлаганд орсон эмийн ургамлуудын мэдээлэл дээр үндэслэн өөрийн хүсэл, таашаалд нийцсэн цайг сонгон уугаарай.

Сонгох хувилбар №2:

Өөрийн Доша буюу хий, шар, бадганы, харьцаанд тохируулан сонголтоо хийх боломжтой. Үүний тулд эхлээд хий, шар, бадганы харьцааг тодорхойлох Доша тестийг бөглөнө. Дараа нь уг тестийн хариуг цайны мэдээлэл дээр байгаа эмчилгээний чанартай харьцуулан сонголтоо хийнэ.

Жишээ нь: Таны доша {Хий бага, Шар тэнцвэртэй, Бадгана их} байвал цайны мэдээлэл дээр бичигдсэн аюурвед идэвхи нь {Хий нэмэгдүүлэх, Шарыг тэнцвэржүүлэх, Бадганыг нэмэгдүүлэх} үйлдэлтэй цайнуудаас сонголтоо хийнэ.

Өөрөөр хэлбэл хий, шар, бадганыг тэгш, тэнцвэртэй байлгахыг эрхэмлэнэ. Уламжлалт анагаах ухаанд эдгээрийг тэгш, тэнцвэртэй байлгаснаар бие эрүүлжинэ, аль нэг нь хямарвал нөгөө хоёр нь даган хямарч тэгш харьцаа алдагдан өвчин болдог гэж үздэг.

yogi_brochure

Доша тэст бөглөх