YOGI TEA® цайны жор, найрлагад орсон эмийн ургамлын танилцуулга

A

Арцны буурцаг – Juniper berry

Хүмүүс жижиг, хар арцны буурцаг исгэлэн хурц аагтай амттайг мэднэ. Гэвч 3500 жилийн өмнөөс эртний Эгипетчүүд арцны буурцаг олон төрлийн эмчилгээний чанартай шимт бодисуудыг агуулдаг болохыг тогтоожээ. Эртний Герман хэлэнд арцны буурцагыг “шинэ амьд мод” гэж нэрлэжээ.
Энэ ургамал орсон цайнууд

Алтан товч – Chamomile

16 зууны төгсгөлд алдарт ургамал судлаач, эмч Хиэронимус Бок алтан товчийг сайхан үнэртэйгээс гадна хамгийн түгээмэл хэрэглэж болох эмийн ургамал хэмээн тодорхойлсон. Эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлдэг бөгөөд 1987 онд анхны шилдэг эмийн ургамлаар шалгарч, 2002 онд оны шилдэг ургамалд дахин нэр дэвшиж байсан түүхтэй.
Энэ ургамал орсон цайнууд

Арвайн соёолж – Barley malt

Арвай нь чихэрлэг ургамлын овогт багтдаг бөгөөд Ойрх Дорнод болон Балканы зүүн хэсгээр ургадаг. Арвайн соёолжинд магни, кальци, кали, бие организм өөрөө бий болгох боломжгүй олон чухал амино хүчлүүд агуулагдаж байдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Б

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.
Энэ ургамал орсон цайнууд

Батраш – Peppermint

Батраш нь гааны төрлүүдээс хамгийн түгээмэл дэлгэрсэн бөгөөд ямар ч гал тогоо, цэцэрлэгийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хагас метр өндөр ургадаг энэ ургамал сэнгэнэсэн жимслэг амттай, гайхалтай тансаг үнэртэй ургамал юм.
Энэ ургамал орсон цайнууд

Базилик – Basil

Эртний Грек хэлнээс орчуулбал “эмийн ургамлын хаан” хэмээх энэхүү ургамал 12 зууны үед анх Европ тивд иржээ. Гайхамшигтай анхилуун үнэр амттай энэхүү ургамлыг Ойрх Дорнодын хоол, шинэхэн хандалсан цайнд ашиглахад тохиромжтой.
Энэ ургамал орсон цайнууд

Багваахай – Dandelion

Манай эриний 900-д оны үед Перс эмчийн тэмдэглэлд анх эмийн ургамал хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Эртний Грекчүүд залуу багваахайн навч сайхан амттайгаас гадна, олон төрлийн өвчнийг анагаах шидтэйг мэддэг байжээ.
Энэ ургамал орсон цайнууд

В

Вербаск –Mullein (Verbascumthapsus)

Бүх талаараа вербаск гайхалтай үзэмжтэй ургамал юм. 2 метр өндөр ургадаг бөгөөд цайвар шаргал, гайхалтай үнэртэй цэцэгтэй. 1999 онд оны шилдэг эмийн ургамлаар шалгарсан.
Энэ ургамал орсон цайнууд

Ванилла-Vanilla

Амтлагч ургамлын “хатан хаан” хэмээгддэг энэхүү ургамал дэлхийн хамгийн алдартай үнэрт ургамлуудын нэг юм. Мексик болон төв Америкт түлхүү ургадаг.
Энэ ургамал орсон цайнууд

Ваниль – Vanilla

Ванилийг гэдэс хийгээр дүүрэх, халуурах, сексийн дур хүсэл нэмэгдүүлэх зэрэгт хэрэглэдэг.
Энэ ургамал орсон цайнууд

Валерийн үндэс – Valerian root

Валерийн ургамлын нэршлийг Латин хэлнээс орчуулбал “хүчтэй, эрүүл байх” гэсэн утга агуулдаг. Анхилуун үнэртэй энэ цэцэг Европ, баруун Ази, Алс Дорнод болон Сибирийн нутгуудад модны захаар бөөн бөөнөөрөө ургадаг онцлогтой.
Энэ ургамал орсон цайнууд

Г

Гуарана – Guarana

Амазоны газар нутгаар гуарана 12 метр өндөр ургадаг. Индианчууд агуу бурханы хүчийг агуулсан ургамал гэж үздэг байна. Гуаранагийн улбар өнгөтэй жимс бага зэрэг гашуун амттай, кофейны агууламж өндөртэй.
Энэ ургамал орсон цайнууд

Грек чирэг – Fenugreek

Хоол боловсруулах өвчлөл, хоолны дуршил буурах, ходоодны хямрал, гэдэсний түгжрэл, ходоодны үрэвсэл, холестролын түвшин бууруулахад хэрэглэдэг. Фенугрекийг бөөрний эмгэгүүд, витамины дутагдлын өвчин, хомхой долоох, хатиг, бронхит, арьсны доод талын эсийн бохирдол, сүрьеэ, архаг ханиалгалт, уруул хагаралт, үс халзрах, хавдар, чихрийн шижин өвчтэй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ багасгахад хэрэглэдэг. Эрчүүд фенугрекийг ивэрхий, эр бэлэг эрхтний хөвчрөлтийн доголдол болон бусад эрэгтэйчүүдийн өвчлөлд хэрэглэдэг. Эмэгтэйчүүд хөхний сүү оруулах зорилгоор мөн ашигладаг. Фенугрекийн ханд нь тестостероний хэмжээг нэмэгдүүлж биеийн өөхлөг эдийг задалж өгдөг.

Фенугрек нь витамин (В2, В1,В3, фолийн хүчил, А, В6, С, Е), эрдэс бодис (төмөр, кальци, зэс, селен, кали, магни, манган, цайр) агуулдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Ганга – Thyme

Ганга нь мянга мянган жилийн турш эмчилгээний чанараараа хүн төрөлхтнийг аварсаар ирсэн гэдэг. Зөөлөн анхилуун үнэртэй энэ ургамлыг 2006 оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Гандигар (Самбук жимсний цэцэг) –ElderFlowers

Эрт үеийн хамгийн алдарт эмч нарын нэг Гипократ энэхүү ургамлыг эмийн сан хэмээн тодорхойлсон байдаг. Олон төрлийн шим тэжээл болох витамин С, В, эфирийн тос, нимбэгний хүчил агуулдаг нь энэ ургамлыг дэлхийн хамгийн алдартай эмийн ургамал болгосон.
Энэ ургамал орсон цайнууд

Д

Даливч өвсний үндэс – Burdockroot

Даливч өвсний үндэс нь хонин нүд цэцгийн овогт багтдаг. Эртний Грекийн үеэс эмчилгээний чанарыг нь таниснаар тарималжуулан хэрэглэдэг байжээ. Ойн захаар ургадаг энэхүү ургамлын үндсэнд их хэмжээний инулин, танин, эфирийн тос агуулагддаг.
Энэ ургамал орсон цайнууд

Е

Ё

Ж

Жүржийн хальс – Orange peel

Жүржийг амин дэмээр баялаг болохыг хүн болгон мэднэ. Гэвч олон хүн жүржийн хальс жүржнээсээ олон дахин илүү шимт бодис агуулдагыг мэдэхгүй байх. Жүржийн хальсанд 170 идэвхит фитохимийн бодис, 60 гаруй төрлийн флавоноид, олон төрлийн эфирийн тос байдаг. Мөн түүний сэнгэнсэн, тансаг үнэр гайхамшигтай амтыг бий болгодог.
Энэ ургамал орсон цайнууд

З

Задь-Nutmeg

Дундад зууны үед хамгийн чухал эмийн ургамлуудын нэгд тооцогддог байсан бөгөөд тухайн үедээ адил хэмжээний алтаар худалдан авдаг байжээ. Энэтхэгийн Аюурведийн уламжлалт анагаах ухаанд хамгийн чухал эмийн ургамалд одоо ч тооцогдсон хэвээр байна.
Энэ ургамал орсон цайнууд

Зоосонцэцэг – Elecampane

Азиас гаралтай зоосонцэцгийг зуслангийн цэцэрлэг бүрт харж болно. 4-р зууны үед Ромын тогооч Аписюс өөрийн жорны ном болох ‘De re coquinaria’-д “айл болгоны гал тогоонд зоосонцэцэг байснаар хоолонд ямарч амт дутагдахгүй болно” хэмээн бичжээ. Зоосонцэцэг чийглэг хөрс, талбайд ургадаг бага зэрэг гашуун бөгөөд тааламжтай үнэртэй ургамал юм.
Энэ ургамал орсон цайнууд

Задийн цэцэг-Mace

Хэдэн мянган жилийн турш хатаасан, хатаагаагүй байдлаар задийн цэцгийг эмчилгээнд хэрэглэж ирсэн. Задийн бүх гайхамшиг нь цэцгэндээ байдаг бөгөөд биеийг дулаацуулах онцгой чанартай тул хүйтний улиралд хэрэглэхэд нэн тохиромжтой.
Энэ ургамал орсон цайнууд

И

Идрээ – Chicory

Герман хэлнээ идрээг “замын сахиул” гэж нэрлэдэг нь ихэвчлэн тэнгэрийн цэнхэр өнгийн дэлбээг алаглуулан замын хажуугаар ургадагтай холбоотой. Энэ ургамлын дэлбээ нь зөвхөн нэг л өдөр дэлбээлдэг. Үндэс нь кофе шиг анхилуун үнэрт, аагтай амттай.
Энэ ургамал орсон цайнууд

Й

K

Кокоа жимсний хальс – Cocoa shell

Кокоаны хальс нь вандуйтай төстэй зөөлөн, чихэрлэг амттай бөгөөд орчин үед жин хасах зориулалттай хүнсэнд өргөнөөр ашиглаж байна.
Энэ ургамал орсон цайнууд

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
Энэ ургамал орсон цайнууд

Комбуча –Kombucha

Комбучагийн шимт бодисын ач тусыг мянга мянган жилийн турш эрүүл мэнддээ ашиглах зорилгоор исгэж уудаг байжээ. Комбуча исгэлэн мөртлөө чихэрлэг амттай, төмөр, фолийн хүчил, витамин С, В, Д, К агуулдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Л

Lime

Суулгалт намдаах, арьсны үрэвсэл, батгашилын эмчилгээнд хэрэглэхээс гадна дотор муухайрах, төмрийн дутагдалын үед хэрэглэдэг.
Энэ ургамал орсон цайнууд

Лемон вербена – Lemon Verbena

Лемон вербена Европт 18-р зуунд танигджээ. Анхлан Өмнөд Америкт ургадаг байсан бөгөөд эмийн ургамалд ашиглаж ирсэн байна. Маш чухал эфирийн тосыг агуулдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Линден навчийг – Linden Flowers

Линден навчийг ханиад, нус гоожих, хоолой сөөх, бронхит, толгой өвдөх, халуурах, цэр ховхлох, зүрхний зохилт түргэсэх, цусны өндөр даралт, цус алдах, нойр хулжих, давсаг сулрах, шөрмөс татах зэрэгт хэрэглэнэ. Линден навч нь шээсний гаралтыг сайжруулж, хөлрүүлэх үйлчилгээтэй.
Энэ ургамал орсон цайнууд

Лемон миртли-Lemon myrtle

Зөвхөн Австралийн Күинслэнд хотын орчимд ургадаг. Аборгинууд энэхүү ургамлын ашиг тусыг нэн эрт олж мэджээ. Навчийг нь цай болон тос хийхэд ашиглаж ирсэн байна. Олон төрлийн шимт бодис, эфирийн тос агуулдаг, хүчтэй исгэлэн амттай.
Энэ ургамал орсон цайнууд

Лайм-Lime

Лайм нь нимбэгтэй нэг төрөл юм. Дундад зууны үед зүүн Европт загалмайтны дайчид авчирсан. Олон төрлийн шим тэжээлт эрдэс бодис, микро элемент, витамин С-ээр баялаг.
Энэ ургамал орсон цайнууд

Лавендер цэцэг – Lavender

Газар дундын тэнгисийн эргээр явахад хаа сайгүй гайхалтай лавендер цэцгийн үнэр үнэртдэг. Энэ ургамал энэ газар нутгаас гаралтай боловч шим тэжээл, ашиг тус ихтэй тул дэлхий даяар тарималжуулан хэрэглэж ирсэн байна. Лавендер анхилуун, аагтай, бага зэрэг гашуун амттай, чухал эфирийн тоснуудыг агуулдаг ургамал юм.
Энэ ургамал орсон цайнууд

Лемон миртил – Lemon myrtle

Австралийн уугуул Аборгинчүүд лемон миртилийн ач тусыг нээж эмийн ургамлаар ашиглаж иржээ. Эфирийн тосны агууламж өндөртэй ургамал юм. Лемон миртилийн тос нь бактери, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээ өндөртэй. Антисептик, антиоксидант хэлбэрээр өргөн ашигладаг.Бронхит, хэт ядрах, сэтгэлээр унах, ханиад, хоолой сөөх, харшил, амны хөндийн үрэвсэл, загатнах, батга, толгой өвдөх, дархлаа сайжруулах зэрэгт хэрэглэнэ.
Энэ ургамал орсон цайнууд

M

мөнх ногоон мод – Carob

Газар дундын тэнгисийн эрэг дагуу ургадаг эмийн ургамал. Мөнх ногоон модны урт бор жимс нь чихэрлэг амттай, яс нь нэгэн жигд 0,197 гр байдаг тун онцлог ургамал юм. Өөрчлөгддөггүй ясны жингээрээ эртнээс Алмаз эрдэнийн жинг тодорхойлоход хэрэглэгдэж иржээ.
Энэ ургамал орсон цайнууд

Mace

Оюун ухаан, бэлгийн чалх, дархлаа, уураг тархины цусны эргэлтийг сайжруулах, элэг, бөөрний хордлого тайлах эмзүйн үндсэн үйлдэлтэй. Амнаас эвгүй үнэр үнэртэх, бамбай булчирхайн дааврын тэнцвэр алдагдах, ханиад, томуу, батга, үс унах, хураагуур судасны цүлхэн, хялгасан судсыг бэхжүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, амин дэм болон тэжээлийн дутагдал, дархлалын системийг бэхжүүлэх, альцхаймерийн өвчин, мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, нурууны мэдрэлийн ёзоорын үрэвсэл, ой тогтоолтоо алдах, өсөлтийн дааврын дутагдал, сэтгэл зовнил, сэтгэц мэдрэлийн сульдаа, уцаарламтгай болох, бухимдах, үе мөч өвдөх, үе ясжих, шөрмөс татах, бэлгийн чалх сулрах, сав агшаах, эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэр алдагдах, бөөлжис цутгах, бөөрний чулуу, гэдэс дүүрэх, гэдэс гүйлгэх, давсагны хүүдийн элс болон чулуу үүсэх, өтгөн хатах, хоолны шингэцийг сайжруулах, хоолонд дуршил нэмэгдүүлэх, хордлого тайлах, элэг цэвэршүүлэх, ясны шохойжилт зэрэгт сайн үйлчилгээтэй.
Энэ ургамал орсон цайнууд

Майлзны үр – Celery seeds

Майлзыг 3000 жилийн өмнөөс тарималжуулсан боловч Дундад зууны үеэс л эмчилгээний чанарыг нь нээн илрүүлжээ. Үр нь олон төрлийн шим тэжээл, их хэмжээний кальци, флавоноид, эфирийн тос агуулдаг. Майлзны үр тансаг үнэр, хурц амттай.
Энэ ургамал орсон цайнууд

Мате – Green Mate

Мате нь стресс, бухимдал, сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл түгших, нойргүйдэл, депресс, халуурах, шарталт, цээж хорсох, цусны даралт бууруулах, тамир тэнхээ сэргээх, дархлалын системийг бэхжүүлэх, нойргүйдэл, сэтгэл зовнил, мэдрэлийн ядаргаа, өтгөн хатах, цээж хорсох, шээс хөөх, элэг цэвэршүүлэх зэрэгт сайн үйлчилгээтэй.
Энэ ургамал орсон цайнууд

Н

Ногоон цай – Green tea

Ногоон цайг ихэс дээдсийн цай хэмээн тодорхойлсон байдаг. Ногоон цайны навч шинэ, өвөрмөц амт, эерэг шинж чанарыг хослуулсан тэнцвэртэй сайхан амтыг бий болгодог.
Энэ ургамал орсон цайнууд

Нимбэг – Lemon

Өнөөдрийг хүртэл нимбэг хаанаас гаралтайг нарийн тодорхойлоогүй байдаг. Нимбэгийг ашигтай, шимт бодис ихтэйн улмаас дэлхий даяар мянга мянган жил тариалж ирсэн. Нимбэг жимс витамин С, фосфор, пектинээр баялаг байдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Нимбэгний гавар – Lemon Balm (Мелисса) /Лемон бальзам (Гаат ургамал)

Өнөөдрийг хүртэл нимбэг хаанаас гаралтайг нарийн тодорхойлоогүй байдаг. Нимбэгийг ашигтай, шимт бодис ихтэйн улмаас дэлхий даяар мянга мянган жил тариалж ирсэн. Нимбэг жимс витамин С, фосфор, пектинээр баялаг байдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Нимбэгний өвс – Lemon Grass

Зүүн өмнөд Азид энэ эмийн ургамалыг “халууны өвс” гэж нэрлэдэг байна. Исгэлэн амттай бөгөөд эфирийн тос ихээр агуулдаг. Азийн орнуудад хоолны амталгаанд өргөн хэрэглэдэг.
Энэ ургамал орсон цайнууд

Нимбэгний хальс – Lemon Peel

Нимбэгний хальс нь нимбэгний шүүснээс 10 дахин илүү витамин, эфирийн тос агуулдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Нохойн хошуу – Rose hip

Нохойн хошуу сарнайн овогт багтдаг бөгөөд нимбэгнээс 5 дахин их витамин С агуулдаг. Үр нь жимслэг үнэртэй, бага зэрэг гашуун амттай, витамин А, В, Е, Р, К болон нимбэгний хүчил, эрдэс бодис, төмөр агуулдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Nutmeg

Нойргүйдэл, ханиад томуу, хялгасан судас бөглөрөх, хураагуур судасны ханын үрэвсэл /тромбофлебит/, стресс, булчин шөрмөс татах, үе мөч өвдөх, оюун ухаан, бэлгийн чалх, дархлаа, уураг тархины цусны эргэлтийг сайжруулах, элэг, бөөрний хордлого тайлах эмзүйн үндсэн үйлдэлтэй. Бамбай булчирхайн дааврын тэнцвэр алдагдах, ханиад, томуу, батга, эмэгтэйчүүдийн үс унах, хураагуур судасны цүлхэн, хялгасан судсыг бэхжүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, амин дэм болон тэжээлийн дутагдал, дархлалын системийг бэхжүүлэх, альцхаймерийн өвчин, мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, нурууны мэдрэлийн ёзоорын үрэвсэл, ой тогтоолтоо алдах, өсөлтийн дааврын дутагдал, сэтгэл зовнил, сэтгэц мэдрэлийн сульдаа, уцаарламтгай болох, бухимдах, үе мөч өвдөх, үе ясжих, шөрмөс татах, бэлгийн чалх сулрах, сав агшаах, эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэр алдагдах, бөөлжис цутгах, бөөрний чулуу, гэдэс дүүрэх, гэдэс гүйлгэх, давсагны хүүдийн элс болон чулуу үүсэх, өтгөн хатах, хоолны шингэцийг сайжруулах хоолонд дуршил оруулах, хордлого тайлах, элэг цэвэршүүлэх, ясны шохойжилт зэрэгт сайн үйлчилгээтэй.
Энэ ургамал орсон цайнууд

Ногоон мате-Green mate

Өмнөд Америкт ургадаг бөгөөд үр жимсийг нь сар гаруй исгэж бэлтгэдэг. Индианчуудын хувьд “ногоон алт” гэж нэрлэгддэг ургамал юм.
Энэ ургамал орсон цайнууд

Наранцэцэгийн дэлбээ-Sunflower petals

Өмнөд америкийн уугуул иргэд 5 метр гаруй өндөр ургадаг наранцэцгийг “нарны бурханы хүч чадлын бэлэг тэмдэг” гэж үздэг. Энэхүү цэцгийн шар өнгийн дэлбээнд чухал витаминууд болон шимт бодис агуулагдаж байдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Наранцэцгийн дэлбээ – SunFlower petals

Наранцэцгийн шар дэлбээнд чухал амин дэм, эрдэсээр баялаг бөгөөд толгой болон шүдний өвчин, цусны архаг өвчин, үе мөчний үрэвсэл, саа, ходоодны шархлаа, ходоод, бөөр, зүрхний болоод тархины хальсны эмгэг үрэвсэл, эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчний үед ургамлын хэрэглэнэ. Наранцэцгийн дэлбээ нь саа өвчин, ходоод, бөөр, уушги, элэгний өвчин эмгэгээс ч найдвартай сэргийлдэг.
Энэ ургамал орсон цайнууд

О

Орегано – Oregano

Эртний грекэд нэн чухал эмийн ургамалд тооцогддог байжээ. Энэ ургамалд байгалийн антиокситандууд, эфирийн тоснууд, таннин болон бусад олон төрлийн шимт бодисууд агуулагддаг.
Энэ ургамал орсон цайнууд

Ө

П

P

Розмарин – Rosemary

Нэгдүгээр зууны үед Европт лам нар анхлан розмариныг таниулсан байдаг. 2011 оны шилдэг эмийн ургамал болох розмарин нь гайхалтай хурц үнэртэй бөгөөд газар дундын тэнгис орчмын хоолонд их хэрэглэдэг эмийн ургамал юм. Латин хэлнээс орчуулбал “далайн шүүдэр” гэх утгыг агуулна. Розмарин бага зэрэг гашуун, ааглаг амттай.
Энэ ургамал орсон цайнууд

C

Сахалины бөөрөлзгөнө – Raspberry leaves

Энэ ургамалд гайхамшигт чанар их бөгөөд салицилын хүчил ихээр агуулагддаг. Энэ нь үрэвслийн эсрэг, халуун бууруулах эмийн гол найрлага юм. Энэ жимсэнд агуулагдах А, Е, РР, В2 витаминууд амьдралын эрч хүчийг сэргээж, арьсыг бат бэх болгож, өнгийг хэвээр үлдээдэг. Сэтгэл гутралыг сэргээж, цусыг төлжүүлдэг бодисууд агуулагддаг. Мөн бөөрний үйл ажиллагааг дэмжиж хаванг бууруулах үйлчилгээтэй. Нүдний холбогч бүрхэвчийн үрэвсэл, арьсны тууралт, шарх, ам гэмтэх, хомхой долоох, ам, хоолой, төвөнхийн үрэвсэл, ангина, хамрын шуухитнаа, цэртэй ханиад, томуу, цустай ханиах, чихрийн шижин, дархлаа, жирэмсний төрөхийн өмнөх болон дараах эрсдэл, цагаан юм, гэдэс гүйлгэх, бүдүүн гэдэс, түрүү булчирхайн үрэвсэл, өглөөгүүр бие эвгүйцэх, орондоо шээх, ходоод өвдөх, бөөрний жижиг чулуужилтанд хэрэглэнэ. Хеликобактерыг устгах, цус шингэрүүлэх, халуун бууруулах, хөхний сүүг саамшуулах, хөлөргөх, хордлого тайлах, жирэмсэн эмэгтэйн умайн базлалтыг багасгах, үрэвсэл дарах үндсэн үйлдэлтэй. Сарын тэмдэг тогтмол ирдэггүй болон өвдөлт ихтэй ирдэг эмэгтэйчүүдэд сайн.
Энэ ургамал орсон цайнууд

Стевия – Stevia

Стевия нь Парагвай улсаас гаралтай. Энэ эмийн ургамлын навчыг Герман хэлэнд “амтат навч” гэж нэрлэдэг бөгөөд 100 гаруй төрлийн эмийн үйлдэлтэй бодис, флавоноид, терпени зэргийг агуулдаг. Стевия нь хурц амттай, бага зэрэг гашуун, худалдаанд буй элсэн чихрээс илүү чихэрлэг амттай.
Энэ ургамал орсон цайнууд

Сахалины бөөрөлзгөний навч-Raspberry leaves

Ихэнхи хүмүүс сахалины бөөрөлзгөнийг зуушинд ихээр хэрэглэдэгээр нь сайн мэдэх билээ. Харин эрт үеэс энэ ургамлыг эмчилгээнд өргөн хэрэглэдэг байжээ. Бөөрөлзгөний навчинд витамин С-ийн агууламж өндөр байдаг бөгөөд таннин хэмээх шимт бодисыг ихээр агуулдаг байна.
Энэ ургамал орсон цайнууд

Сарвуун шийр – Anise

Ази тивд болон газар дундын тэнгисийн зүүн өмнөд хэсгээр ургадаг энэхүү ургамал гайхалтай амтлагжимстэй бөгөөд хэдэн мянганы турш хүмүүст таашаагдаж ирсэн. Сарвуун шийрийг бурхадад өргөл барихад ашигладаг байсан бол өнөөдөр бялуу хийхэд, YOGI TEA-нд эмийн ургамлаар ашиглагдаж байна.
Энэ ургамал орсон цайнууд

Сарнайн дэлбээ – Rose petals

Сарнайн дэлбээ харагдаж байгаа шигээ сайхан үнэртэй. Энэ гайхалтай ургамал хэдэн мянган жилийн турш эмийн ургамлаар ашиглагдан, хүн бүрээр хайрлуулж ирсэн түүхтэй. 17-р зуунд хэрэглэж байсан эмийн гуравны нэгд сарнайн дэлбээг ашиглаж байсан гэдэг. Сарнайн дэлбээ гайхалтай тансаг үнэртэй, олон төрлийн таннин болон эфирийн тосыг агуулдаг.
Энэ ургамал орсон цайнууд

T

Төлөгч өвс-Yarrow

Австрийн уламжлалд төлөгч өвсийг гэдэсний өвчин анагаагч ургамал гэж үздэг. Европ тивд түлхүү ургадаг, цагаан өнгөтэй, шовгор хэлбэрийн навчтай, алтан товчтой төстэй үнэртэй. Шимт бодис, эфирийн тос, нитрат, инулин, калийн давс ихээр агуулдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Таримал гоньд-Fennel

Таримал гоньд хамгийн эртний эмийн ургамлуудын нэг юм. Олон мянган жилийн турш гайхалтай үнэрээрээ дэлхий даяар өргөн хэрэглэгдэж ирсэн. Таримал гоньд чихэрлэг бөгөөд аагтай амттай. Зарим талаараа гоньдны үртэй төстэй.
Энэ ургамал орсон цайнууд

Түрүүт гаа-Peppermint

1696 онд тохиолдлоор усан гаа болон байгалийн гаа хоёрын дундаас гаргаж авсан түрүүт гаа нь дэлхий дээрх хамгийн чухал эмийн ургамлуудын нэг юм. Түрүүт гаа бага зэрэг хурц амттай. Энэ ургамлыг 2004 оны шилдэг эмийн ургамлаар шалгаруулсан байдаг.
Энэ ургамал орсон цайнууд

У

Улаан чинжүү – Chili pepper

Халуун чанартай, шим тэжээлээр баялаг, эмчилгээний чанартай чухал ургамал юм. Таргалалтын эмчилгээнд үр дүнтэй болох нь батлагдсан. Өөхни й цагаан эс энергийг хуримтлуулдаг бол өөхн ий бор эс термогенийн үүрэг гүйцэтгэж хуримтлагдсан өөхийн хайлуулах үүрэгтэй байдаг. Судлаачид калорийн хэмжээг багасгалгүйгээр бодисын солилцоог нэмэгдүүлэх боломжийг энэ ургамалд агуулагдах капсайцин хэмээх бодис олгож байгааг илрүүлжээ. Учир нь Капсицин нь муу, эрүүл бус цагаан өөхийг термогенийн зарчимаар өөх шатаагч бор өөх болгон хувиргадаг. Термогенийн зарчим гэдэг нь шатагч бор өөхнөөс дулаан ялгаруулахыг хэлнэ. Дасгал, хөдөлгөөн хийх үед бор өөх биологийн зарчимаар цагаан өөхийг бор өөх болгон хувиргаж байдаг. Капсицин биед нэвтэрснээр цусан дах адреналинын хэмжээ нэмэгдэж өөхийг задалж өгдөг
Энэ ургамал орсон цайнууд

Улаан перц-Chili pepper

Улаан перц Мексик, Энэтхэг, Тайланд, Танзани зэрэг халуун орнуудад ургадаг олон наст ургамал юм. Дэлхий даяар өргөн хэрэглэдэг халуун чанартай, шим тэжээллэг бодисоор баялаг амтлагч ургамал юм.
Энэ ургамал орсон цайнууд

Улаан бут –Rooibos

Улаан бут гэж танигдсан энэ ургамал өнөөдөр ч зөвхөн Өмнөд Африкийн Цедерберг ууланд ургаж байна. Энэ бут нь 2 метр өндөр ургадаг бөгөөд жилд нэг удаа хурааж авдаг. Энэ бутыг Өмнөд африкийн уламжлалт цайнд ашигладаг байна. Бага зэрэг чихэрлэг бөгөөд жимслэг, зөөлөн амттай.
Энэ ургамал орсон цайнууд

Улаан манжин – Beetroot

Улаан манжин нь зэрлэг манжингийн өвөг бөгөөд төв Европт Ромчууд анх авчиржээ. Улаан манжин чихэрлэг бөгөөд бага зэрэг гашуун амттай. Фолийн хүчил, нитрат, витамин В, төмөр зэрэг олон чухал амин дэмийг агуулдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Ү

Үсүүний цомог –Coriander

Ойрх Дорнод, Азийн орнуудад тансаг амтат үсүүний цомогийг бараг бүх хоолонд амтлагч болгон хэрэглэдэг. Үсүүний цомогийн анхилуун үнэр нь гаа, задь, жүржийн хольцноос гарч байгаа үнэртэй төстэй байдаг. Үсүүний цомог шим тэжээл ихтэй, түүнчлэн хуучин Библид эмчилгээний ургамлаар ашиглаж ирсэнийг дурьдсан байдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Ф

Фенугрек-Fenugreek

Гайхалтай үнэртэй фенугрек нь Марокка, Энэтхэг, Хятад, Африк, Авсрали, Германд ихээр ургадаг. Ямааны эвэрийн дүрстэйгээр нь энэхүү ургамлыг нэрлэжээ. Зөнч Мохаммед “Хэрэв хүмүүс фенугрект юу байгааг мэдэх юм бол адил хэмжээний алтаар худалдаж авахад бэлэн” гэж хэлсэн байна.
Энэ ургамал орсон цайнууд

X

Хар цай– Blacktea (assam)

Алдарт ассам цай нь хойд Энэтхэгийн Ассамын газар нутгаас гаралтай. Гараар түүдэг энэхүү цай нь амуурхаг, зөөлөн, анхилуун үнэртэй өвөрмөц цайны ургамал юм. Хурц амттай энэхүү цайнд хүний биед онцгой чухал амин дэмүүд болох витамин В1, фенолын нэгдлүүд агуулагдаж байдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Хүн орхоодойн үндэс болон цэцэг – Ginseng Flowers & Ginseng Root

Хүн орхоодой нь ургамлын хаан гэгддэг боловч хүн бүр хэрэглэхэд хэтэрхий үнэтэй байдгийн шалтгаан нь зэрлэг хүн орхоодойн үндэс 170 жил ургаж байж бүрэн боловсордогтой холбоотой. Хүн орхоодой нь бага зэрэг исгэлэн гашуун амттай. 17-р зуунаас Европт танигджээ.
Энэ ургамал орсон цайнууд

Хунчир

Тансаг амттай хунчир нь Хятадын уламжлалт эмэнд хамгийн чухал эмийн ургамлын нэгд тооцогддог. Энэхүү ургамал нь Хятад хэлнээ Хуанг Чи гэж нэрлэгддэг нь Шар удирдагч гэх утгыг агуулдаг нь хичнээн чухал эмийн ургамал болохыг илтгэж өгдөг.
Энэ ургамал орсон цайнууд

Хятад сарнай – Hibiscus

Грект хятад сарнайг хэдэн мянган жилийн турш эмийн ургамалд ашиглаж ирсэн бөгөөд Грек хэлэнд “Althaea” буюу “би эмчилнэ” гэж нэрлэгддэг байна. Олон наст энэ ургамал 6-8 сарын хооронд цэцэглэж дөрвөлжин хэлбэртэй чихэрлэг амттай жимс боловсордог байна.
Энэ ургамал орсон цайнууд

Халгай –Nettle

Халгайд хатгуулах ямар хэцүү болохыг хүн болгон мэдэх байх, харин халгайнд агуулагдах шимт бодис, гайхалтай үнэр, ааг, амтыг эрт үеэс танин мэдэж эмчилгээнд ашиглаж ирсэнийг цөөн хүн мэдэх байх. Провитамин А, төмөр, эрдэст давснууд халгайнд ихээр агуулагдаж байдаг. Алдарт зураач Альберт дүүрер халгайг “бурханаас ирсэн бэлэг” гэсэн байдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
Энэ ургамал орсон цайнууд

Ц

Цангис жимс – Cranberry

Америкийн талархлын баярын хоолны гол орцонд цангис жимс ордог. Хойд америк, Скандинавын хоолонд ихээхэн хэрэглэдэг гашуун амттай жимс. Олон төрлийн витамин, шим тэжээлт флавоноидууд агуулдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Цооргоны үндэс Angelica – root

Цооргоно нь гол, нуур, чийглэг хөрсөнд ургадаг ургамлын овогт багтдаг. Зөгий түүний анхилуун үнэрэнд татагдаж, хүмүүс түүний анхилуун амтанд дурладаг.
Энэ ургамал орсон цайнууд

Царгас (Хянгар) – Alfalfa

Алфалфаг Араб хэлнээс орчуулбал “бүх хүнсний эцэг” гэж орчуулагддаг. Царгасны тэжээллэг чанарыг хэдэн мянган жилийн турш өндрөөр үнэлж ирсэн. Уураг, эрдэс бодис, микроэлемэнтүүд, үрэнд нь Лусем хэмээх олон төрлийн амин дэм болох Е, К, В6, Д агуулагдаж байдаг. Царгас хурц, самарлаг аагтай амт, үнэртэй.
Энэ ургамал орсон цайнууд

Ч

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Ш

Шар дэрний навч (Мугваа) –Sage

Газар дундын тэнгисээс гаралтай энэхүү эмийн ургамлын нэрийг Латин хэлнээс орчуулбал “аврагч” гэсэн утгатай байдаг. Эртний Хятадад эмчилгээний өндөр чанартай энэ ургамлыг адил жинтэй алтаар үнэлдэг байжээ.
Энэ ургамал орсон цайнууд

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Шар гааны үндэс – Turmeric root

Шар гаа нь хамгийн эртний эмийн ургамлуудын нэг юм. Азийн өмнөд хэсэг, Газар дундын тэнгисийн нутгаар их ургадаг. Эмчилгээний увидастай энэ ургамлыг “ариун ургамал” гэж үздэг.
Энэ ургамал орсон цайнууд

Щ

Э

Эстрагон шарилж/ ишгэн шаваг/ хурган шарилж – Tarragon

Франц, Итали хоолонд өргөн хэрэглэгддэгээс гадна хэдэн мянган жилийн турш аагтай, исгэлэн, гашуун амтаараа цайнд өргөн хэрэглэгдэж иржээ. Алс зүүн зүгээс гаралтай энэхүү ургамал Витамин С их хэмжээгээр агуулдаг.
Энэ ургамал орсон цайнууд

Эхинация-Echinacea

Герман хэлнээ гайхамшигт эхинац ургамлыг “нарны малгай” гэж нэрлэдэг. Хойд америкт ургадаг зэрлэг ургамлыг уугуул нутгийнхан эмийн ургамлаар хэрэглэж иржээ. 90 см өндөр ургадаг, улаан өнгийн навчтай.
Энэ ургамал орсон цайнууд

Эхинац -Echinacea

Наран малгай гэж германд алдаршсан. Навч цэцэг, үндсийг нь эмэнд ашигладаг. Халдавруудыг эмчилэхэд түгээмэл ашиглана. Ялангуяа ханиад томуу, амьсгалын дээд замын халдваруудаас хамгаална. Ханиадны эхэн үед хэрэглсэнээр ханиад даамжирахаас сэргийлнэ. Шээсний замын халдвар, үтрээний мөөгөнцөр, үтрээ цэврүүтэх, цусны халдвар, амны хөндийн халдвар, ангина, стрептококийн халдвар, тэмбүү, хижиг, малариа, сахуу зэрэг өвчний эмчилгээнд хэрэглэдэг. Мөн Архаг ядаргаа, рематизм, тархиар хатгах, ходоод хорсох, өвдөлт, толгой эргэх, анхаарал сулрах синдром зэрэгт сайн. Мөн арьсны өвчнүүд болох хатги, идээд үрэвсэл, шарх, буглаа, түлэгдэлт, экзим, псириаз, нарны хордлого, цахлай, геморрой зэрэг өвчний үед хэрэглэж ирсэн Хойд америкийн индиан омогийнхны хэрэглэдэг байсан онцгой эмийн ургамлуудын нэг юм. Антибиотикт дасал болсон нян бактерийг үхүүлэх чадвартай. Биеийн дархлааны системийн идэвхжүүлдэг. Сэтгэл санааг тайвшруулна. Амьсгалын багтаамжыг нэмэгдүүлнэ. Папилома вирусын үрэвсэлийг намдаана. Цусны цагаас эсийг тоог нэмэгдүүлнэ. Нүдний үрэвсэл намдана. Сөрөг нөлөөгүй. Ургамлын химийн ашигт нэгдэлүүл болох фенолуууд, дэгдэмхий тос, полисахарид, дархлааны системийн үйл ажиллагааг дэмжигч алкиламид, гликопротейн бодисуудаар баялаг.
Энэ ургамал орсон цайнууд

Эвкалипт – Eucalyptus

Эвкалипт нэршил нь 600 гаруй төрлийн мод, бут сөөгөнд ордог. Авсралид 60 метр өндөр ургадаг эвкалидт глобулус модны анхилуун навчийг хэрэглэдэг. Сэтгэл сэргэм анхилуун, бага зэрэг гашуун амттай.
Энэ ургамал орсон цайнууд

Ю

Я

Яшил мод – Buckhorn

Яшил мод нь навчлаг ургамал бөгөөд витамин С-ийн агууламж өндөр байдаг.Герман хэлэнд “эмчилдэг навч” хэмээн нэрлэгддэг энэ ургамал бага зэрэг шорвогдуу, гашуун амттай.
Энэ ургамал орсон цайнууд

Яншуй – Parsley

Зөөлөн, бага зэрэг гашуун амттай яншуйгаар хийсэн хоол ямар ч хоолноос илүү эрүүл мэндэд сайн гэгддэг. Энэ эмийн ургамал нь өмнөд Америкаас гаралтай бөгөөд, олон чухал микро элементүүд, шимт бодис, тэр дундаа витамин С-ээр нэн баялаг юм.
Энэ ургамал орсон цайнууд