Бидний тухай

YOGI TEA® бренд 40 гаруй жилийн турш Аюурведийн анагаах ухаан дээр үндэслэн цэвэр, байгалийн гаралтай эмийн ургамлаар цайгаа бэлдэж ирсэн.

YogiBhajan_Sepia_400x290-300x225YOGI TEA®-ийн үүсэл нь бие махбодь, оюун санаа, сүнслэг чанарын хоорондох тэнцвэрийн тухай ойлголт бий болж эхэлсэн 5000 жилийн өмнөх Энэтхэгийн Аюурведийн сургаалиас гаралтай. 1960-аад оны үед Энэтхэгийн иог болон Аюурведын уламжлалт анагаах ухаан дэлхий дахинд эрчимтэй дэлгэрч эхэлсэн тэр үед Кундалин иогийн багш Иоги Бхажан хүмүүст аз жаргалтай, эрүүл, ухамсартай амьдралын хэв маягаар амьдрахыг заадаг байжээ.
1969 онд Иоги Бхажан нь баруунд очих үедээ Аюурведийн мэдлэгийг түгээж, шавь нартаа иог зааж, “Yogi tea” гэж нэрлэгддэг эмийн ургамлын цайгаар дайлдаг байв. Улмаар Европд анх 1970-аад оноос худалдаалагдаж эхэлсэн. 1987 онд YOGI TEA® гэсэн албан ёсны брэнд нэрээр худалдаалагдах болжээ. Өнөөдрийн байдлаар 5 тивд ургасан 80 гаруй байгалийн гаралтай эмийн ургамлаар хийсэн 44 төрлийн YOGI TEA® цайг хэрэглэж байна.

YOGI TEA® ОРГАНИК АМТ, ЧАНАР

Байгалийн гаралтай эмийн ургамлууд нь YOGI TEA® брэндийн Аюурведийн цайны орц найрлагыг цэвэр, амтлаг болгоход чухал ач холбогдолтой. Энэ шалтгаанаар YOGI TEA® нь баталгаат органик эх үүсвэр бүхий бүс нутгаас эмийн ургамлуудаа шилж сонгон ашигладаг. 

YOGI TEA® нь 1980 оноос хойш органик бүс нутгуудаас эмийн ургамлуудаа сонгон хэрэглэж эхэлсэн бөгөөд тухайн үед органик эх үүсвэрийг батгалгаажуулдаг тогтолцоо бүрдээгүй байсан тул цайны хамгийн органик орц найрлагыг олж авахын тулд дэлхийн алслагдсан газар нутагуудаас түүж авдаг байсан.
Органик тариалан нь хортон шавж устгах бодис, эрдэст бордоо болон генийн инженерчлэлгүйгээр цэвэр байгалийн үр өгөөжөөр тухайн ургамлыг ургуулахад анхааран ажилладагаараа чухал ач холбогдолтой байдаг.
YOGI TEA® цайнд ашигладаг эмийн ургамалуудыг дээд зэргийн чанар, давтагдашгүй амтыг хадгалахын тулд бид нарийн технологи ашиглан бэлтгэдэг бөгөөд Аюурведийн цайны амт, үнэр, цэвэр байдал нь HACCP хүнсний эрүүл ахуйн журамд нийцсэн эсэхийг тогтмол шалгаж байдаг.