8080-7272

GRAND PLAZA, С блок, 12 давхарт, 1203 тоот (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баруун 4 зам)

  Detox with Lemon
Detox with Lemon

Төстэй цайнууд


Detox with Lemon


Бид гэр орноо байнга цэвэрлэж, цэгцлэн, цэцгээр гоёдогтой адилаар бие махбодио тогтмол цэвэрлэн тордож байх хэрэгтэй. Нимбэг, багваахай, анхилуун чихэр өвс, аагтай цагаан гааны онцгой хольцтой хор тайлах YOGI TEA® Detox with Lemon цай таныг үргэлж шинэлэг байхад туслана. Нимбэгний аагтай учир сайхан амтыг мэдрүүлнэ.

Эмчилгээний чанар: Хий, бадганыг багасгаж, шарыг тэнцвэржүүлнэ (V-PoK-)

Цайны билиг чанар: “Шинэчлэгдэх”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
10%
Шар
50%
Бадгана
10%

Орц: Нимбэгний өвс, багваахай, цагаан гаа, шанцай, чихэр өвс, лемон миртли, нимбэгний хальс, батраш

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Нимбэгний өвс – Lemon Grass

Зүүн өмнөд Азид энэ эмийн ургамалыг “халууны өвс” гэж нэрлэдэг байна. Исгэлэн амттай бөгөөд эфирийн тос ихээр агуулдаг. Азийн орнуудад хоолны амталгаанд өргөн хэрэглэдэг.
anise

Багваахай – Dandelion

Манай эриний 900-д оны үед Перс эмчийн тэмдэглэлд анх эмийн ургамал хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Эртний Грекчүүд залуу багваахайн навч сайхан амттайгаас гадна, олон төрлийн өвчнийг анагаах шидтэйг мэддэг байжээ.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.

Лемон миртил – Lemon myrtle

Австралийн уугуул Аборгинчүүд лемон миртилийн ач тусыг нээж эмийн ургамлаар ашиглаж иржээ. Эфирийн тосны агууламж өндөртэй ургамал юм. Лемон миртилийн тос нь бактери, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээ өндөртэй. Антисептик, антиоксидант хэлбэрээр өргөн ашигладаг.Бронхит, хэт ядрах, сэтгэлээр унах, ханиад, хоолой сөөх, харшил, амны хөндийн үрэвсэл, загатнах, батга, толгой өвдөх, дархлаа сайжруулах зэрэгт хэрэглэнэ.
anise

Нимбэгний хальс – Lemon Peel

Нимбэгний хальс нь нимбэгний шүүснээс 10 дахин илүү витамин, эфирийн тос агуулдаг.
anise

Батраш – Peppermint

Батраш нь гааны төрлүүдээс хамгийн түгээмэл дэлгэрсэн бөгөөд ямар ч гал тогоо, цэцэрлэгийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хагас метр өндөр ургадаг энэ ургамал сэнгэнэсэн жимслэг амттай, гайхалтай тансаг үнэртэй ургамал юм.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт