Bedtime Rooibos Vanilla
Bedtime Rooibos Vanilla

Төстэй цайнууд


Bedtime Rooibos Vanilla


Бид унтахын өмнө сэтгэл санаагаа тайвшруулж, бодол оюуныхаа гэрлийг унтраах хэрэгтэй болдог. Өдрийн турш завгүй ажилсан оюун санаагаа амраах хэрэгтэй. Улаан бут, алтан товчны анхилуун ааг таныг тэврэн авч унтахад бэлдэнэ. Какаоны хальс болон ваниллын үнэр таныг бүүвэйлнэ. Баширцэцэг, цагаан гаа, хар перц таныг хучин, нөмрөх болно.

Эмчилгээний чанар: Хий, бадганыг тэнцвэржүүлж, шарыг багасгана (VoP-Ko)

Цайны билиг чанар: “Гоё зүүд”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
50%
Шар
10%
Бадгана
50%

Орц: Улаан бут, алтан товч, кокоаны хальс, чихэр өвс, ваниллын ханд, шанцай, кардамон, нимбэгний гаврын ханд, задь, сарнайн дэлбээ, цагаан гаа, баширцэцэг, хар перц

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Улаан бут –Rooibos

Улаан бут гэж танигдсан энэ ургамал өнөөдөр ч зөвхөн Өмнөд Африкийн Цедерберг ууланд ургаж байна. Энэ бут нь 2 метр өндөр ургадаг бөгөөд жилд нэг удаа хурааж авдаг. Энэ бутыг Өмнөд африкийн уламжлалт цайнд ашигладаг байна. Бага зэрэг чихэрлэг бөгөөд жимслэг, зөөлөн амттай.
anise

Алтан товч – Chamomile

16 зууны төгсгөлд алдарт ургамал судлаач, эмч Хиэронимус Бок алтан товчийг сайхан үнэртэйгээс гадна хамгийн түгээмэл хэрэглэж болох эмийн ургамал хэмээн тодорхойлсон. Эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлдэг бөгөөд 1987 онд анхны шилдэг эмийн ургамлаар шалгарч, 2002 онд оны шилдэг ургамалд дахин нэр дэвшиж байсан түүхтэй.
anise

Кокоа жимсний хальс – Cocoa shell

Кокоаны хальс нь вандуйтай төстэй зөөлөн, чихэрлэг амттай бөгөөд орчин үед жин хасах зориулалттай хүнсэнд өргөнөөр ашиглаж байна.
anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.

Нимбэгний гавар – Lemon Balm (Мелисса) /Лемон бальзам (Гаат ургамал)

Өнөөдрийг хүртэл нимбэг хаанаас гаралтайг нарийн тодорхойлоогүй байдаг. Нимбэгийг ашигтай, шимт бодис ихтэйн улмаас дэлхий даяар мянга мянган жил тариалж ирсэн. Нимбэг жимс витамин С, фосфор, пектинээр баялаг байдаг.
anise

Сарнайн дэлбээ – Rose petals

Сарнайн дэлбээ харагдаж байгаа шигээ сайхан үнэртэй. Энэ гайхалтай ургамал хэдэн мянган жилийн турш эмийн ургамлаар ашиглагдан, хүн бүрээр хайрлуулж ирсэн түүхтэй. 17-р зуунд хэрэглэж байсан эмийн гуравны нэгд сарнайн дэлбээг ашиглаж байсан гэдэг. Сарнайн дэлбээ гайхалтай тансаг үнэртэй, олон төрлийн таннин болон эфирийн тосыг агуулдаг.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт