Breathe Deep
Breathe Deep

Төстэй цайнууд


Breathe Deep


Амьдралын хором бүр амьсгал дээр тогтоно. Эвкалиптус ургамлын үйлчилгээгээр энэхүү цай таныг цээж дүүрэн амьсгалуулж, амьдралын мөн чанар оршин тогтнох орон зайг тэлж өгөх болно. Бид дахин, дахин гүн амьсгалж чадна. Ганга, базилик, шанцай, цагаан гааны хослол эрч хүч, гайхалтай амтыг мэдрүүлэх болно.

Эмчилгээний чанар: Хий, бадганыг багасгаж, шарыг нэмэгдүүлнэ (V-P+K-)

Цайны билиг чанар: “Амьсгал бол амьдрал”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
10%
Шар
100%
Бадгана
10%

Орц: Энхмод, чихэр өвс, цагаан гаа, базилик, кардамон, шанцай, хээрийн царгас, тарьмал гоньд, ганга, зоосонцэцэг, ваниллын ханд, баширцэцэг, хар перц, ванилла буурцаг

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Базилик – Basil

Эртний Грек хэлнээс орчуулбал “эмийн ургамлын хаан” хэмээх энэхүү ургамал 12 зууны үед анх Европ тивд иржээ. Гайхамшигтай анхилуун үнэр амттай энэхүү ургамлыг Ойрх Дорнодын хоол, шинэхэн хандалсан цайнд ашиглахад тохиромжтой.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Ганга – Thyme

Ганга нь мянга мянган жилийн турш эмчилгээний чанараараа хүн төрөлхтнийг аварсаар ирсэн гэдэг. Зөөлөн анхилуун үнэртэй энэ ургамлыг 2006 оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.

Зоосонцэцэг – Elecampane

Азиас гаралтай зоосонцэцгийг зуслангийн цэцэрлэг бүрт харж болно. 4-р зууны үед Ромын тогооч Аписюс өөрийн жорны ном болох ‘De re coquinaria’-д “айл болгоны гал тогоонд зоосонцэцэг байснаар хоолонд ямарч амт дутагдахгүй болно” хэмээн бичжээ. Зоосонцэцэг чийглэг хөрс, талбайд ургадаг бага зэрэг гашуун бөгөөд тааламжтай үнэртэй ургамал юм.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт