Choco Chili
Choco Chili

Төстэй цайнууд


Choco Chili


Choco Chili бол ‘Xocoatl’ буюу Азтек (эртний Мексик) улсын үеэс “Бурхадын Ундаа” хэмээн уламжлагдаж ирсэн цай юм. Өнөө цагт ч мөн Мексикчүүд какаог, шанцай, ванил, чилитэй цуг хандлан уудаг. Харин YOGI TEA® энэхүү уламжлалт найрлагыг цагаан гаа, перц, кардамон зэрэг баяжуулан орчин цагийн эрчимтэй амьдралын хэв маягт тохирсон улам төгс цайны жорыг бий болгосон юм.

Эмчилгээний чанар: Хий, бадганыг багасгаж, шарыг тэнцвэржүүлнэ (V-PoK-)

Цайны билиг чанар: “Эрчим”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
10%
Шар
50%
Бадгана
10%

Орц: Кокоаны хальс, шанцай, чихэр өвс, цагаан гаа, хар перц, мөнхийн ногоон мод, сарвуун цийр, улаан чинжүү, арвайн соёолж, баширцэцэг, кардамон, цагаан гааны тос, ваниллын ханд, ваниллын вандуй

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Кокоа жимсний хальс – Cocoa shell

Кокоаны хальс нь вандуйтай төстэй зөөлөн, чихэрлэг амттай бөгөөд орчин үед жин хасах зориулалттай хүнсэнд өргөнөөр ашиглаж байна.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

мөнх ногоон мод – Carob

Газар дундын тэнгисийн эрэг дагуу ургадаг эмийн ургамал. Мөнх ногоон модны урт бор жимс нь чихэрлэг амттай, яс нь нэгэн жигд 0,197 гр байдаг тун онцлог ургамал юм. Өөрчлөгддөггүй ясны жингээрээ эртнээс Алмаз эрдэнийн жинг тодорхойлоход хэрэглэгдэж иржээ.
anise

Сарвуун шийр – Anise

Ази тивд болон газар дундын тэнгисийн зүүн өмнөд хэсгээр ургадаг энэхүү ургамал гайхалтай амтлагжимстэй бөгөөд хэдэн мянганы турш хүмүүст таашаагдаж ирсэн. Сарвуун шийрийг бурхадад өргөл барихад ашигладаг байсан бол өнөөдөр бялуу хийхэд, YOGI TEA-нд эмийн ургамлаар ашиглагдаж байна.
anise

Улаан чинжүү – Chili pepper

Халуун чанартай, шим тэжээлээр баялаг, эмчилгээний чанартай чухал ургамал юм. Таргалалтын эмчилгээнд үр дүнтэй болох нь батлагдсан. Өөхни й цагаан эс энергийг хуримтлуулдаг бол өөхн ий бор эс термогенийн үүрэг гүйцэтгэж хуримтлагдсан өөхийн хайлуулах үүрэгтэй байдаг. Судлаачид калорийн хэмжээг багасгалгүйгээр бодисын солилцоог нэмэгдүүлэх боломжийг энэ ургамалд агуулагдах капсайцин хэмээх бодис олгож байгааг илрүүлжээ. Учир нь Капсицин нь муу, эрүүл бус цагаан өөхийг термогенийн зарчимаар өөх шатаагч бор өөх болгон хувиргадаг. Термогенийн зарчим гэдэг нь шатагч бор өөхнөөс дулаан ялгаруулахыг хэлнэ. Дасгал, хөдөлгөөн хийх үед бор өөх биологийн зарчимаар цагаан өөхийг бор өөх болгон хувиргаж байдаг. Капсицин биед нэвтэрснээр цусан дах адреналинын хэмжээ нэмэгдэж өөхийг задалж өгдөг
anise

Арвайн соёолж – Barley malt

Арвай нь чихэрлэг ургамлын овогт багтдаг бөгөөд Ойрх Дорнод болон Балканы зүүн хэсгээр ургадаг. Арвайн соёолжинд магни, кальци, кали, бие организм өөрөө бий болгох боломжгүй олон чухал амино хүчлүүд агуулагдаж байдаг.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Ваниль – Vanilla

Ванилийг гэдэс хийгээр дүүрэх, халуурах, сексийн дур хүсэл нэмэгдүүлэх зэрэгт хэрэглэдэг.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт