Choco
Choco

Төстэй цайнууд


Choco


YOGI TEA® Choco нь кокоа жимсийг уламжлалт цайны ургамлуудтай төгс хослуулснаар зөөлөн амт, дулаан мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд олон жилийн турш хэрэглэгчдэд хамгийн их таашаагдсан цайгаар шалгарч байгаа цай юм. Какао, чихэр өвс, шанцай, цагаан гаа, кардамоны хослол тэнгэрлэг амтыг бий болгосон. Хойшоо налж суугаад, цайгаа оочлон уухад өмнө нь мэдэрч байгаагүй шоколадны гайхамшигтай үнэр, амтыг мэдрэх болно. Бага зэрэг сүү, зөгийн бал нэмэн хэрэглэж болно.

Эмчилгээний чанар: Хийг тэнцвэржүүлж, шарыг нэмэгдүүлж, бадганыг багасгана (VoP+K-)

Цайны билиг чанар: “Амтанд эрхлэх”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
50%
Шар
100%
Бадгана
10%

Орц: Кокоаны хальс, чихэр өвс, шанцай, арвайн соёолж, мөнх ногоон модны үр, кардамон, цагаан гаа, баширцэцэг, цагаан гааны тос, хар перц, ваниллын ханд, ваниллын вандуй

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Кокоа жимсний хальс – Cocoa shell

Кокоаны хальс нь вандуйтай төстэй зөөлөн, чихэрлэг амттай бөгөөд орчин үед жин хасах зориулалттай хүнсэнд өргөнөөр ашиглаж байна.
anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Арвайн соёолж – Barley malt

Арвай нь чихэрлэг ургамлын овогт багтдаг бөгөөд Ойрх Дорнод болон Балканы зүүн хэсгээр ургадаг. Арвайн соёолжинд магни, кальци, кали, бие организм өөрөө бий болгох боломжгүй олон чухал амино хүчлүүд агуулагдаж байдаг.

мөнх ногоон мод – Carob

Газар дундын тэнгисийн эрэг дагуу ургадаг эмийн ургамал. Мөнх ногоон модны урт бор жимс нь чихэрлэг амттай, яс нь нэгэн жигд 0,197 гр байдаг тун онцлог ургамал юм. Өөрчлөгддөггүй ясны жингээрээ эртнээс Алмаз эрдэнийн жинг тодорхойлоход хэрэглэгдэж иржээ.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
anise

Ваниль – Vanilla

Ванилийг гэдэс хийгээр дүүрэх, халуурах, сексийн дур хүсэл нэмэгдүүлэх зэрэгт хэрэглэдэг.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт