8080-7272

GRAND PLAZA, С блок, 12 давхарт, 1203 тоот (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баруун 4 зам)

  Detox
Detox

Төстэй цайнууд


Detox


Бороо орсны дараа байгаль дэлхий үнэхээр үзэсгэлэнтэй, тансаг үнэртэй, цэвэр сайхан байдаг. Хүн ч гэсэн байгал дэлхий шигээ өөрийгөө үргэлж ариусган цэвэрлэж байх хэрэгтэй. YOGI TEA® Detox цайг таны бие, сэтгэлийн хорыг гадагшлуулж цэвэр ариун байхад туслах, он цагын уртад хүн төрөлхтөнд хүч чадлаа өгсөн эмийн ургамлуудаар хийсэн юм. Чихэр өвс, цагаан гаа, багваахай, даливч өвсний үндэс, кардамон, үсүүний цомог, шар дэрний навч зэрэг эмийн ургамал уг алдартай цайнд гайхалтай амтыг оруулж, хоргүйжүүлэх үйлдлийг бий болгосон.

Эмчилгээний чанар: Хий, бадганыг багасгаж, шарыг тэнцвэржүүлнэ (V-PoK-)

Цайны билиг чанар: “Гоёор шинэчлэгдэх”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
10%
Шар
50%
Бадгана
10%

Орц: Чихэр өвс, шанцай, даливс өвсний үндэс, цагаан гаа, багваахай, таримал гоньд, сарвуун цийр, арцны буурцаг, үсүүний цомог, кардамон, хар перц, яншуй, шар дэрний навч, баширцэцэг, шар гааны үндэс

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.

Даливч өвсний үндэс – Burdockroot

Даливч өвсний үндэс нь хонин нүд цэцгийн овогт багтдаг. Эртний Грекийн үеэс эмчилгээний чанарыг нь таниснаар тарималжуулан хэрэглэдэг байжээ. Ойн захаар ургадаг энэхүү ургамлын үндсэнд их хэмжээний инулин, танин, эфирийн тос агуулагддаг.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Багваахай – Dandelion

Манай эриний 900-д оны үед Перс эмчийн тэмдэглэлд анх эмийн ургамал хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Эртний Грекчүүд залуу багваахайн навч сайхан амттайгаас гадна, олон төрлийн өвчнийг анагаах шидтэйг мэддэг байжээ.
anise

Сарвуун шийр – Anise

Ази тивд болон газар дундын тэнгисийн зүүн өмнөд хэсгээр ургадаг энэхүү ургамал гайхалтай амтлагжимстэй бөгөөд хэдэн мянганы турш хүмүүст таашаагдаж ирсэн. Сарвуун шийрийг бурхадад өргөл барихад ашигладаг байсан бол өнөөдөр бялуу хийхэд, YOGI TEA-нд эмийн ургамлаар ашиглагдаж байна.

Арцны буурцаг – Juniper berry

Хүмүүс жижиг, хар арцны буурцаг исгэлэн хурц аагтай амттайг мэднэ. Гэвч 3500 жилийн өмнөөс эртний Эгипетчүүд арцны буурцаг олон төрлийн эмчилгээний чанартай шимт бодисуудыг агуулдаг болохыг тогтоожээ. Эртний Герман хэлэнд арцны буурцагыг “шинэ амьд мод” гэж нэрлэжээ.
anise

Үсүүний цомог –Coriander

Ойрх Дорнод, Азийн орнуудад тансаг амтат үсүүний цомогийг бараг бүх хоолонд амтлагч болгон хэрэглэдэг. Үсүүний цомогийн анхилуун үнэр нь гаа, задь, жүржийн хольцноос гарч байгаа үнэртэй төстэй байдаг. Үсүүний цомог шим тэжээл ихтэй, түүнчлэн хуучин Библид эмчилгээний ургамлаар ашиглаж ирсэнийг дурьдсан байдаг.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

Яншуй – Parsley

Зөөлөн, бага зэрэг гашуун амттай яншуйгаар хийсэн хоол ямар ч хоолноос илүү эрүүл мэндэд сайн гэгддэг. Энэ эмийн ургамал нь өмнөд Америкаас гаралтай бөгөөд, олон чухал микро элементүүд, шимт бодис, тэр дундаа витамин С-ээр нэн баялаг юм.
anise

Шар дэрний навч (Мугваа) –Sage

Газар дундын тэнгисээс гаралтай энэхүү эмийн ургамлын нэрийг Латин хэлнээс орчуулбал “аврагч” гэсэн утгатай байдаг. Эртний Хятадад эмчилгээний өндөр чанартай энэ ургамлыг адил жинтэй алтаар үнэлдэг байжээ.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.

Шар гааны үндэс – Turmeric root

Шар гаа нь хамгийн эртний эмийн ургамлуудын нэг юм. Азийн өмнөд хэсэг, Газар дундын тэнгисийн нутгаар их ургадаг. Эмчилгээний увидастай энэ ургамлыг “ариун ургамал” гэж үздэг.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт