Echinacea
Echinacea

Төстэй цайнууд


Echinacea


Халуун, бага зэрэг чихэрлэг амттай энэхүү эмийн ургамлын цай нь бие махбодын дархлааг сайжруулах онцгой үйлдэлтэй. Эхинац, анхилуун таримал гоньд, цагаан гаа, кардамоны хослол нь төгс зохицсон Аюурведын цайны жор юм.

Эмчилгээний чанар: Хийг тэнцвэржүүлж, шарыг ихэсгэж, бадганыг багасгана (VoP+K-)

Цайны билиг чанар: “Би хамгаалагдсан”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
50%
Шар
100%
Бадгана
10%

Орц: Шанцай, эхинац, цагаан гаа, таримал гоньд, улаан бут, хуурсан идрээ, мөнх ногоон модны үр, кардамон, бадарцэцэг, даливс өвсний үндэс, хар перц, шар гааны үндэс, хунчир, ваниллын вандуй

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Эхинац -Echinacea

Наран малгай гэж германд алдаршсан. Навч цэцэг, үндсийг нь эмэнд ашигладаг. Халдавруудыг эмчилэхэд түгээмэл ашиглана. Ялангуяа ханиад томуу, амьсгалын дээд замын халдваруудаас хамгаална. Ханиадны эхэн үед хэрэглсэнээр ханиад даамжирахаас сэргийлнэ. Шээсний замын халдвар, үтрээний мөөгөнцөр, үтрээ цэврүүтэх, цусны халдвар, амны хөндийн халдвар, ангина, стрептококийн халдвар, тэмбүү, хижиг, малариа, сахуу зэрэг өвчний эмчилгээнд хэрэглэдэг. Мөн Архаг ядаргаа, рематизм, тархиар хатгах, ходоод хорсох, өвдөлт, толгой эргэх, анхаарал сулрах синдром зэрэгт сайн. Мөн арьсны өвчнүүд болох хатги, идээд үрэвсэл, шарх, буглаа, түлэгдэлт, экзим, псириаз, нарны хордлого, цахлай, геморрой зэрэг өвчний үед хэрэглэж ирсэн Хойд америкийн индиан омогийнхны хэрэглэдэг байсан онцгой эмийн ургамлуудын нэг юм. Антибиотикт дасал болсон нян бактерийг үхүүлэх чадвартай. Биеийн дархлааны системийн идэвхжүүлдэг. Сэтгэл санааг тайвшруулна. Амьсгалын багтаамжыг нэмэгдүүлнэ. Папилома вирусын үрэвсэлийг намдаана. Цусны цагаас эсийг тоог нэмэгдүүлнэ. Нүдний үрэвсэл намдана. Сөрөг нөлөөгүй. Ургамлын химийн ашигт нэгдэлүүл болох фенолуууд, дэгдэмхий тос, полисахарид, дархлааны системийн үйл ажиллагааг дэмжигч алкиламид, гликопротейн бодисуудаар баялаг.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Улаан бут –Rooibos

Улаан бут гэж танигдсан энэ ургамал өнөөдөр ч зөвхөн Өмнөд Африкийн Цедерберг ууланд ургаж байна. Энэ бут нь 2 метр өндөр ургадаг бөгөөд жилд нэг удаа хурааж авдаг. Энэ бутыг Өмнөд африкийн уламжлалт цайнд ашигладаг байна. Бага зэрэг чихэрлэг бөгөөд жимслэг, зөөлөн амттай.

Идрээ – Chicory

Герман хэлнээ идрээг “замын сахиул” гэж нэрлэдэг нь ихэвчлэн тэнгэрийн цэнхэр өнгийн дэлбээг алаглуулан замын хажуугаар ургадагтай холбоотой. Энэ ургамлын дэлбээ нь зөвхөн нэг л өдөр дэлбээлдэг. Үндэс нь кофе шиг анхилуун үнэрт, аагтай амттай.

мөнх ногоон мод – Carob

Газар дундын тэнгисийн эрэг дагуу ургадаг эмийн ургамал. Мөнх ногоон модны урт бор жимс нь чихэрлэг амттай, яс нь нэгэн жигд 0,197 гр байдаг тун онцлог ургамал юм. Өөрчлөгддөггүй ясны жингээрээ эртнээс Алмаз эрдэнийн жинг тодорхойлоход хэрэглэгдэж иржээ.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.

Даливч өвсний үндэс – Burdockroot

Даливч өвсний үндэс нь хонин нүд цэцгийн овогт багтдаг. Эртний Грекийн үеэс эмчилгээний чанарыг нь таниснаар тарималжуулан хэрэглэдэг байжээ. Ойн захаар ургадаг энэхүү ургамлын үндсэнд их хэмжээний инулин, танин, эфирийн тос агуулагддаг.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

Шар гааны үндэс – Turmeric root

Шар гаа нь хамгийн эртний эмийн ургамлуудын нэг юм. Азийн өмнөд хэсэг, Газар дундын тэнгисийн нутгаар их ургадаг. Эмчилгээний увидастай энэ ургамлыг “ариун ургамал” гэж үздэг.

Хунчир

Тансаг амттай хунчир нь Хятадын уламжлалт эмэнд хамгийн чухал эмийн ургамлын нэгд тооцогддог. Энэхүү ургамал нь Хятад хэлнээ Хуанг Чи гэж нэрлэгддэг нь Шар удирдагч гэх утгыг агуулдаг нь хичнээн чухал эмийн ургамал болохыг илтгэж өгдөг.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт