Ginseng Flower
Ginseng Flower

Төстэй цайнууд


Ginseng Flower


YOGI TEA® Ginseng Flower цай таныг төвлөрөхөд тусалж, тайвшуурлан, дотоод хүч чадлыг нэмэгдүүлнэ. Хүн орхоодойн цэцэг, нимбэгний өвс, жүржийн хальс, сэнгэнсэн түрүүт гааны жороор хийсэн энэхүү сэтгэл татам цайг өдрийн аль ч үед ууж болно.

Эмчилгээний чанар: Хий, шарыг багасгаж, бадганыг тэнцвэржүүлнэ (V-P-Ko)

Цайны билиг чанар: “Сэтгэлийн амар амгалан, итгэл үнэмшил’


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
10%
Шар
10%
Бадгана
50%

Орц: Нимбэгний өвс, батраш, нохойн хошуу, жүржийн хальс, чихэр өвс, кардамон, хүн орхоодойн үндэс, шанцай, хүн орхоодойн цэцэг, цагаан гаа, цитрусын ханд, халгай, царгас, хар перц, майлзны үр, баширцэцэг, хатаасан комбучаны ундаа

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Нимбэгний өвс – Lemon Grass

Зүүн өмнөд Азид энэ эмийн ургамалыг “халууны өвс” гэж нэрлэдэг байна. Исгэлэн амттай бөгөөд эфирийн тос ихээр агуулдаг. Азийн орнуудад хоолны амталгаанд өргөн хэрэглэдэг.
anise

Батраш – Peppermint

Батраш нь гааны төрлүүдээс хамгийн түгээмэл дэлгэрсэн бөгөөд ямар ч гал тогоо, цэцэрлэгийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хагас метр өндөр ургадаг энэ ургамал сэнгэнэсэн жимслэг амттай, гайхалтай тансаг үнэртэй ургамал юм.
anise

Нохойн хошуу – Rose hip

Нохойн хошуу сарнайн овогт багтдаг бөгөөд нимбэгнээс 5 дахин их витамин С агуулдаг. Үр нь жимслэг үнэртэй, бага зэрэг гашуун амттай, витамин А, В, Е, Р, К болон нимбэгний хүчил, эрдэс бодис, төмөр агуулдаг.
anise

Жүржийн хальс – Orange peel

Жүржийг амин дэмээр баялаг болохыг хүн болгон мэднэ. Гэвч олон хүн жүржийн хальс жүржнээсээ олон дахин илүү шимт бодис агуулдагыг мэдэхгүй байх. Жүржийн хальсанд 170 идэвхит фитохимийн бодис, 60 гаруй төрлийн флавоноид, олон төрлийн эфирийн тос байдаг. Мөн түүний сэнгэнсэн, тансаг үнэр гайхамшигтай амтыг бий болгодог.
anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Хүн орхоодойн үндэс болон цэцэг – Ginseng Flowers & Ginseng Root

Хүн орхоодой нь ургамлын хаан гэгддэг боловч хүн бүр хэрэглэхэд хэтэрхий үнэтэй байдгийн шалтгаан нь зэрлэг хүн орхоодойн үндэс 170 жил ургаж байж бүрэн боловсордогтой холбоотой. Хүн орхоодой нь бага зэрэг исгэлэн гашуун амттай. 17-р зуунаас Европт танигджээ.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.

Халгай –Nettle

Халгайд хатгуулах ямар хэцүү болохыг хүн болгон мэдэх байх, харин халгайнд агуулагдах шимт бодис, гайхалтай үнэр, ааг, амтыг эрт үеэс танин мэдэж эмчилгээнд ашиглаж ирсэнийг цөөн хүн мэдэх байх. Провитамин А, төмөр, эрдэст давснууд халгайнд ихээр агуулагдаж байдаг. Алдарт зураач Альберт дүүрер халгайг “бурханаас ирсэн бэлэг” гэсэн байдаг.

Царгас (Хянгар) – Alfalfa

Алфалфаг Араб хэлнээс орчуулбал “бүх хүнсний эцэг” гэж орчуулагддаг. Царгасны тэжээллэг чанарыг хэдэн мянган жилийн турш өндрөөр үнэлж ирсэн. Уураг, эрдэс бодис, микроэлемэнтүүд, үрэнд нь Лусем хэмээх олон төрлийн амин дэм болох Е, К, В6, Д агуулагдаж байдаг. Царгас хурц, самарлаг аагтай амт, үнэртэй.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

Майлзны үр – Celery seeds

Майлзыг 3000 жилийн өмнөөс тарималжуулсан боловч Дундад зууны үеэс л эмчилгээний чанарыг нь нээн илрүүлжээ. Үр нь олон төрлийн шим тэжээл, их хэмжээний кальци, флавоноид, эфирийн тос агуулдаг. Майлзны үр тансаг үнэр, хурц амттай.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт