8080-7272

GRAND PLAZA, С блок, 12 давхарт, 1203 тоот (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баруун 4 зам)

  Green Energy
Green Energy

Төстэй цайнууд


Green Energy


Ногоон цай, гуаранагийн хольц нь энэ цайг сэргээсэн сайхан амттай болгодог. Цэцэгсийн ургамлын ханд, хатаасан комбуча ханд , нимбэг хольц нь сайхан амт үнэртэй болгоно. Өвөлд халуун, зунд хүйтэн уух амны цангааг тайлах төгс цай.

Эмчилгээний чанар: Хийг тэнцвэржүүлж, шарыг нэмэгдүүлж, бадганыг багасгана (VoP+K-)

Цайны билиг чанар: “Хөдөлж байхдаа бясалгах”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
50%
Шар
100%
Бадгана
10%

Орц: Ногоон цай, нимбэгний өвс, гуарана, батраш, цагаан гаа, гандигар, хар перц, хатаасан комбуча ундаа, лемон вербена

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Ногоон цай – Green tea

Ногоон цайг ихэс дээдсийн цай хэмээн тодорхойлсон байдаг. Ногоон цайны навч шинэ, өвөрмөц амт, эерэг шинж чанарыг хослуулсан тэнцвэртэй сайхан амтыг бий болгодог.
anise

Нимбэгний өвс – Lemon Grass

Зүүн өмнөд Азид энэ эмийн ургамалыг “халууны өвс” гэж нэрлэдэг байна. Исгэлэн амттай бөгөөд эфирийн тос ихээр агуулдаг. Азийн орнуудад хоолны амталгаанд өргөн хэрэглэдэг.

Гуарана – Guarana

Амазоны газар нутгаар гуарана 12 метр өндөр ургадаг. Индианчууд агуу бурханы хүчийг агуулсан ургамал гэж үздэг байна. Гуаранагийн улбар өнгөтэй жимс бага зэрэг гашуун амттай, кофейны агууламж өндөртэй.
anise

Батраш – Peppermint

Батраш нь гааны төрлүүдээс хамгийн түгээмэл дэлгэрсэн бөгөөд ямар ч гал тогоо, цэцэрлэгийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хагас метр өндөр ургадаг энэ ургамал сэнгэнэсэн жимслэг амттай, гайхалтай тансаг үнэртэй ургамал юм.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Гандигар (Самбук жимсний цэцэг) –ElderFlowers

Эрт үеийн хамгийн алдарт эмч нарын нэг Гипократ энэхүү ургамлыг эмийн сан хэмээн тодорхойлсон байдаг. Олон төрлийн шим тэжээл болох витамин С, В, эфирийн тос, нимбэгний хүчил агуулдаг нь энэ ургамлыг дэлхийн хамгийн алдартай эмийн ургамал болгосон.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
anise

Лемон вербена – Lemon Verbena

Лемон вербена Европт 18-р зуунд танигджээ. Анхлан Өмнөд Америкт ургадаг байсан бөгөөд эмийн ургамалд ашиглаж ирсэн байна. Маш чухал эфирийн тосыг агуулдаг.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт