8080-7272

GRAND PLAZA, С блок, 12 давхарт, 1203 тоот (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баруун 4 зам)

  Heartwarming
Heartwarming

Төстэй цайнууд


Heartwarming


Алдарт арома эмийн ургамлын хатан хаан базилаар баяжуулсан цай. Чили, цагаан гаа, хар перцний хольцтой. Жимслэг амттай энэ цайг ууснаар бидний сэтгэл баяр баясалаар дүүрэх болно.

Эмчилгээний чанар: Хий, бадганыг багасгаж, шарыг тэнцвэржүүлнэ (V-PoK-)

Цайны билиг чанар: “Баяр баясгалан”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
10%
Шар
50%
Бадгана
10%

Орц: Базилик, чихэр өвс, хатаасан нимбэгний шүүс, жүржийн хальс, шанцай, цагаан гаа, чинжүүний нунтаг, кардамон, баширцэцэг, хар перц

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Базилик – Basil

Эртний Грек хэлнээс орчуулбал “эмийн ургамлын хаан” хэмээх энэхүү ургамал 12 зууны үед анх Европ тивд иржээ. Гайхамшигтай анхилуун үнэр амттай энэхүү ургамлыг Ойрх Дорнодын хоол, шинэхэн хандалсан цайнд ашиглахад тохиромжтой.
anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Жүржийн хальс – Orange peel

Жүржийг амин дэмээр баялаг болохыг хүн болгон мэднэ. Гэвч олон хүн жүржийн хальс жүржнээсээ олон дахин илүү шимт бодис агуулдагыг мэдэхгүй байх. Жүржийн хальсанд 170 идэвхит фитохимийн бодис, 60 гаруй төрлийн флавоноид, олон төрлийн эфирийн тос байдаг. Мөн түүний сэнгэнсэн, тансаг үнэр гайхамшигтай амтыг бий болгодог.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт