Licorice
Licorice

Төстэй цайнууд


Licorice


Олон зууны турш Египетийн агуу Фараонууд чихэр өвсний эмчилгээ чанар, сэргээх чадварыг маш өдрөөр үнэлдэг байжээ. Өнөөдөр ч гэсэн энэ амтлаг ургамал бидний завгүй амьдралд тэнцвэрээ хадгалж, тайвшралыг олоход туслаж байна. Цагаан гаа, жүржийн хальс, шанцай, хар перц, ваниллтай хослон улам баялаг сайхан амтыг мэдрүүлэх бөгөөд өдрийн аль ч үед уухад таатай сайхан мэдрэмжийг төрүүлэх болно.

Эмчилгээний чанар: Хий, бадганыг багасгаж, шарыг тэнцвэржүүлнэ (V-PoK-)

Цайны билиг чанар: “Сэтгэл ханамж”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
10%
Шар
50%
Бадгана
10%

Орц: Батраш, чихэр өвс, шанцай, кардамон, цагаан гаа, баширцэцэг, хар перц, шанцайн тос, кардамоны тос, цагаан гааны тос

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Жүржийн хальс – Orange peel

Жүржийг амин дэмээр баялаг болохыг хүн болгон мэднэ. Гэвч олон хүн жүржийн хальс жүржнээсээ олон дахин илүү шимт бодис агуулдагыг мэдэхгүй байх. Жүржийн хальсанд 170 идэвхит фитохимийн бодис, 60 гаруй төрлийн флавоноид, олон төрлийн эфирийн тос байдаг. Мөн түүний сэнгэнсэн, тансаг үнэр гайхамшигтай амтыг бий болгодог.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.

Идрээ – Chicory

Герман хэлнээ идрээг “замын сахиул” гэж нэрлэдэг нь ихэвчлэн тэнгэрийн цэнхэр өнгийн дэлбээг алаглуулан замын хажуугаар ургадагтай холбоотой. Энэ ургамлын дэлбээ нь зөвхөн нэг л өдөр дэлбээлдэг. Үндэс нь кофе шиг анхилуун үнэрт, аагтай амттай.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
anise

Ваниль – Vanilla

Ванилийг гэдэс хийгээр дүүрэх, халуурах, сексийн дур хүсэл нэмэгдүүлэх зэрэгт хэрэглэдэг.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт