8080-7272

GRAND PLAZA, С блок, 12 давхарт, 1203 тоот (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баруун 4 зам)

  Men’s Tea
Men’s Tea

Төстэй цайнууд


Men’s Tea


Стресс, ядралт, хэтрүүлж идэх эрчүүдэд энергийг шавхаж дуусдаг. Амралтын цайны завсарлага авах нь үргэлж таатай. YOGI TEA® Men's Tea нь хүн орхоодой, чили, задь ургамлын хольцыг хуурч эрчүүдэд зориулсан аагтай цайг гаргаж авсан.

Эмчилгээний чанар: Хий, бадганыг тэнцвэржүүлж, шарыг нэмэгдүүлнэ (VoP+Ko)

Цайны билиг чанар: “Хүч чадал”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
50%
Шар
100%
Бадгана
50%

Орц: Цагаан гаа, кардамон, чихэр өвс, мөнх ногоон модны үр, шанцай, арвайн соёолж, хуурсан идрээ, батраш, фенугрек, таримал гоньд, задь, далиу, хүн орхоодойн үндэс, хунчир, шар гааны үндэс, чинжүүний нунтаг, шанцайн тос, хар перц

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.

мөнх ногоон мод – Carob

Газар дундын тэнгисийн эрэг дагуу ургадаг эмийн ургамал. Мөнх ногоон модны урт бор жимс нь чихэрлэг амттай, яс нь нэгэн жигд 0,197 гр байдаг тун онцлог ургамал юм. Өөрчлөгддөггүй ясны жингээрээ эртнээс Алмаз эрдэнийн жинг тодорхойлоход хэрэглэгдэж иржээ.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Арвайн соёолж – Barley malt

Арвай нь чихэрлэг ургамлын овогт багтдаг бөгөөд Ойрх Дорнод болон Балканы зүүн хэсгээр ургадаг. Арвайн соёолжинд магни, кальци, кали, бие организм өөрөө бий болгох боломжгүй олон чухал амино хүчлүүд агуулагдаж байдаг.

Идрээ – Chicory

Герман хэлнээ идрээг “замын сахиул” гэж нэрлэдэг нь ихэвчлэн тэнгэрийн цэнхэр өнгийн дэлбээг алаглуулан замын хажуугаар ургадагтай холбоотой. Энэ ургамлын дэлбээ нь зөвхөн нэг л өдөр дэлбээлдэг. Үндэс нь кофе шиг анхилуун үнэрт, аагтай амттай.
anise

Батраш – Peppermint

Батраш нь гааны төрлүүдээс хамгийн түгээмэл дэлгэрсэн бөгөөд ямар ч гал тогоо, цэцэрлэгийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хагас метр өндөр ургадаг энэ ургамал сэнгэнэсэн жимслэг амттай, гайхалтай тансаг үнэртэй ургамал юм.
anise

Хүн орхоодойн үндэс болон цэцэг – Ginseng Flowers & Ginseng Root

Хүн орхоодой нь ургамлын хаан гэгддэг боловч хүн бүр хэрэглэхэд хэтэрхий үнэтэй байдгийн шалтгаан нь зэрлэг хүн орхоодойн үндэс 170 жил ургаж байж бүрэн боловсордогтой холбоотой. Хүн орхоодой нь бага зэрэг исгэлэн гашуун амттай. 17-р зуунаас Европт танигджээ.

Хунчир

Тансаг амттай хунчир нь Хятадын уламжлалт эмэнд хамгийн чухал эмийн ургамлын нэгд тооцогддог. Энэхүү ургамал нь Хятад хэлнээ Хуанг Чи гэж нэрлэгддэг нь Шар удирдагч гэх утгыг агуулдаг нь хичнээн чухал эмийн ургамал болохыг илтгэж өгдөг.

Шар гааны үндэс – Turmeric root

Шар гаа нь хамгийн эртний эмийн ургамлуудын нэг юм. Азийн өмнөд хэсэг, Газар дундын тэнгисийн нутгаар их ургадаг. Эмчилгээний увидастай энэ ургамлыг “ариун ургамал” гэж үздэг.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт