8080-7272

GRAND PLAZA, С блок, 12 давхарт, 1203 тоот (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баруун 4 зам)

  Positive Energy Cranberry Hibiscus
Positive Energy Cranberry Hibiscus

Төстэй цайнууд


Positive Energy Cranberry Hibiscus


Заримдаа бидэнд цаг хугацаатай уралдах үе тулгардаг харин бид энэ үеийг эрч хүчтэйгээр туулахыг эрмэлздэг билээ. Мате, гуарана, хар цай, хар перцийн хольц нь хэцүү цагт эерэг энерги өгөх жаргал байх болно. Хибискус, шанцай, кранберри нь амтлаг мэдрэмжийг нэмж өгнө.

Эмчилгээний чанар: Хийг ихэсгэж, шарыг тэнцвэржүүлж, бадганыг багасгана (V+PoK-)

Цайны билиг чанар: “Өөрийгөө зоригжуул”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
100%
Шар
50%
Бадгана
10%

Орц: Хар цай (aссам), хятад сарнай, ногоон мате, чихэр өвс, нимбэгний өвс, лемон миртли, хатаасан нимбэгний шүүс, нохойн хошуу, улаан манжин, цангис жимс, шанцай, хар перц, жүржийн хальс, розмарин, жүржийн тос, цагаан гаа, гуарана, хүн орхоодойн үндэс, кардамон, баширцэцэг

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

Хар цай– Blacktea (assam)

Алдарт ассам цай нь хойд Энэтхэгийн Ассамын газар нутгаас гаралтай. Гараар түүдэг энэхүү цай нь амуурхаг, зөөлөн, анхилуун үнэртэй өвөрмөц цайны ургамал юм. Хурц амттай энэхүү цайнд хүний биед онцгой чухал амин дэмүүд болох витамин В1, фенолын нэгдлүүд агуулагдаж байдаг.
anise

Хятад сарнай – Hibiscus

Грект хятад сарнайг хэдэн мянган жилийн турш эмийн ургамалд ашиглаж ирсэн бөгөөд Грек хэлэнд “Althaea” буюу “би эмчилнэ” гэж нэрлэгддэг байна. Олон наст энэ ургамал 6-8 сарын хооронд цэцэглэж дөрвөлжин хэлбэртэй чихэрлэг амттай жимс боловсордог байна.
anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Нимбэгний өвс – Lemon Grass

Зүүн өмнөд Азид энэ эмийн ургамалыг “халууны өвс” гэж нэрлэдэг байна. Исгэлэн амттай бөгөөд эфирийн тос ихээр агуулдаг. Азийн орнуудад хоолны амталгаанд өргөн хэрэглэдэг.

Лемон миртил – Lemon myrtle

Австралийн уугуул Аборгинчүүд лемон миртилийн ач тусыг нээж эмийн ургамлаар ашиглаж иржээ. Эфирийн тосны агууламж өндөртэй ургамал юм. Лемон миртилийн тос нь бактери, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээ өндөртэй. Антисептик, антиоксидант хэлбэрээр өргөн ашигладаг.Бронхит, хэт ядрах, сэтгэлээр унах, ханиад, хоолой сөөх, харшил, амны хөндийн үрэвсэл, загатнах, батга, толгой өвдөх, дархлаа сайжруулах зэрэгт хэрэглэнэ.
anise

Нохойн хошуу – Rose hip

Нохойн хошуу сарнайн овогт багтдаг бөгөөд нимбэгнээс 5 дахин их витамин С агуулдаг. Үр нь жимслэг үнэртэй, бага зэрэг гашуун амттай, витамин А, В, Е, Р, К болон нимбэгний хүчил, эрдэс бодис, төмөр агуулдаг.

Улаан манжин – Beetroot

Улаан манжин нь зэрлэг манжингийн өвөг бөгөөд төв Европт Ромчууд анх авчиржээ. Улаан манжин чихэрлэг бөгөөд бага зэрэг гашуун амттай. Фолийн хүчил, нитрат, витамин В, төмөр зэрэг олон чухал амин дэмийг агуулдаг.
anise

Цангис жимс – Cranberry

Америкийн талархлын баярын хоолны гол орцонд цангис жимс ордог. Хойд америк, Скандинавын хоолонд ихээхэн хэрэглэдэг гашуун амттай жимс. Олон төрлийн витамин, шим тэжээлт флавоноидууд агуулдаг.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
anise

Жүржийн хальс – Orange peel

Жүржийг амин дэмээр баялаг болохыг хүн болгон мэднэ. Гэвч олон хүн жүржийн хальс жүржнээсээ олон дахин илүү шимт бодис агуулдагыг мэдэхгүй байх. Жүржийн хальсанд 170 идэвхит фитохимийн бодис, 60 гаруй төрлийн флавоноид, олон төрлийн эфирийн тос байдаг. Мөн түүний сэнгэнсэн, тансаг үнэр гайхамшигтай амтыг бий болгодог.

Розмарин – Rosemary

Нэгдүгээр зууны үед Европт лам нар анхлан розмариныг таниулсан байдаг. 2011 оны шилдэг эмийн ургамал болох розмарин нь гайхалтай хурц үнэртэй бөгөөд газар дундын тэнгис орчмын хоолонд их хэрэглэдэг эмийн ургамал юм. Латин хэлнээс орчуулбал “далайн шүүдэр” гэх утгыг агуулна. Розмарин бага зэрэг гашуун, ааглаг амттай.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.

Гуарана – Guarana

Амазоны газар нутгаар гуарана 12 метр өндөр ургадаг. Индианчууд агуу бурханы хүчийг агуулсан ургамал гэж үздэг байна. Гуаранагийн улбар өнгөтэй жимс бага зэрэг гашуун амттай, кофейны агууламж өндөртэй.
anise

Хүн орхоодойн үндэс болон цэцэг – Ginseng Flowers & Ginseng Root

Хүн орхоодой нь ургамлын хаан гэгддэг боловч хүн бүр хэрэглэхэд хэтэрхий үнэтэй байдгийн шалтгаан нь зэрлэг хүн орхоодойн үндэс 170 жил ургаж байж бүрэн боловсордогтой холбоотой. Хүн орхоодой нь бага зэрэг исгэлэн гашуун амттай. 17-р зуунаас Европт танигджээ.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт