8080-7272

GRAND PLAZA, С блок, 12 давхарт, 1203 тоот (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баруун 4 зам)

  Relax
Relax

Төстэй цайнууд


Relax


Шуугиант ертөнцийн чимээг намжааж, хатуу ширүүн өнөө цагт амар амгаланг олоход тань туслах цай. Тайвшруулах, амраах үйлчилгээтэй эмийн ургамлын найрлагатай. Алтан товч, линден цэцгийн хольц нь гайхалтай амттай бөгөөд стресс, сэтгэлийн дарамттай үед бие махбодь болон сэтгэл санааг тань амраах болно. Нохойн хошуу, жүржийн хальс, сахалины бөөрөлзгөний хослол нь зөөлөн амтлаг амтыг нэмж өгнө. Тухлан суугаад, тайвнаар энэхүү цайны амар амгалан байдлыг хэрхэн танд бий болгож байгааг мэдрээрэй.

Эмчилгээний чанар: Хий, шарыг багасгаж, бадганыг тэнцвэржүүлнэ (V-P-Ko)

Цайны билиг чанар: “Амар амгалан, нам жим байдал”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
10%
Шар
10%
Бадгана
50%

Орц: Алтан товч, таримал гоньд, далдуу модны цэцэг, кардамон, арвайн соёолж, хятад сарнай, чихэр өвс, царгас, бөөрөлзгөний навч, жүржийн хальс, нохойн хошуу, шанцай, цагаан гаа, баширцэцэг, хар перц

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Алтан товч – Chamomile

16 зууны төгсгөлд алдарт ургамал судлаач, эмч Хиэронимус Бок алтан товчийг сайхан үнэртэйгээс гадна хамгийн түгээмэл хэрэглэж болох эмийн ургамал хэмээн тодорхойлсон. Эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлдэг бөгөөд 1987 онд анхны шилдэг эмийн ургамлаар шалгарч, 2002 онд оны шилдэг ургамалд дахин нэр дэвшиж байсан түүхтэй.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Арвайн соёолж – Barley malt

Арвай нь чихэрлэг ургамлын овогт багтдаг бөгөөд Ойрх Дорнод болон Балканы зүүн хэсгээр ургадаг. Арвайн соёолжинд магни, кальци, кали, бие организм өөрөө бий болгох боломжгүй олон чухал амино хүчлүүд агуулагдаж байдаг.
anise

Хятад сарнай – Hibiscus

Грект хятад сарнайг хэдэн мянган жилийн турш эмийн ургамалд ашиглаж ирсэн бөгөөд Грек хэлэнд “Althaea” буюу “би эмчилнэ” гэж нэрлэгддэг байна. Олон наст энэ ургамал 6-8 сарын хооронд цэцэглэж дөрвөлжин хэлбэртэй чихэрлэг амттай жимс боловсордог байна.
anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.

Царгас (Хянгар) – Alfalfa

Алфалфаг Араб хэлнээс орчуулбал “бүх хүнсний эцэг” гэж орчуулагддаг. Царгасны тэжээллэг чанарыг хэдэн мянган жилийн турш өндрөөр үнэлж ирсэн. Уураг, эрдэс бодис, микроэлемэнтүүд, үрэнд нь Лусем хэмээх олон төрлийн амин дэм болох Е, К, В6, Д агуулагдаж байдаг. Царгас хурц, самарлаг аагтай амт, үнэртэй.
anise

Жүржийн хальс – Orange peel

Жүржийг амин дэмээр баялаг болохыг хүн болгон мэднэ. Гэвч олон хүн жүржийн хальс жүржнээсээ олон дахин илүү шимт бодис агуулдагыг мэдэхгүй байх. Жүржийн хальсанд 170 идэвхит фитохимийн бодис, 60 гаруй төрлийн флавоноид, олон төрлийн эфирийн тос байдаг. Мөн түүний сэнгэнсэн, тансаг үнэр гайхамшигтай амтыг бий болгодог.
anise

Нохойн хошуу – Rose hip

Нохойн хошуу сарнайн овогт багтдаг бөгөөд нимбэгнээс 5 дахин их витамин С агуулдаг. Үр нь жимслэг үнэртэй, бага зэрэг гашуун амттай, витамин А, В, Е, Р, К болон нимбэгний хүчил, эрдэс бодис, төмөр агуулдаг.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт