8080-7272

GRAND PLAZA, С блок, 12 давхарт, 1203 тоот (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баруун 4 зам)

  Rooibos
Rooibos

Төстэй цайнууд


Rooibos


Дулаахан, нарлаг өдрийн мэдрэмжийг Rooibos цай таньд төрүүлнэ. Уламжлалт Yogi цайны ургамлууд болох шанцай, цагаан гаа, кардамон, баширцэцэг, хар перцтэй хосолсноор Rooibos цайг улам зөөлрүүлэн хөрст дэлхийн баялаг сайхан амт бүхнийг шингээсэн мэт санагдах бөгөөд мөнх ногоон мод, ванилын чихэрлэг амт нэмэгдсэнээр улам халуун, дулаан мэдрэмжийг төрүүлнэ.

Эмчилгээний чанар: Хийг багасгаж, шар, бадганыг тэнцвэржүүлнэ (V-PoKo)

Цайны билиг чанар: “Эх дэлхийн энгэрээс урган гарах”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
10%
Шар
50%
Бадгана
50%

Орц: Улаан бут, шанцай, цагаан гаа, мөнх ногоон модны үр, хуурсан идрээ, кардамон, баширцэцэг, хар перц, шанцайн тос, цагаан гааны тос, кардамоны тос, ваниллын ханд

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Улаан бут –Rooibos

Улаан бут гэж танигдсан энэ ургамал өнөөдөр ч зөвхөн Өмнөд Африкийн Цедерберг ууланд ургаж байна. Энэ бут нь 2 метр өндөр ургадаг бөгөөд жилд нэг удаа хурааж авдаг. Энэ бутыг Өмнөд африкийн уламжлалт цайнд ашигладаг байна. Бага зэрэг чихэрлэг бөгөөд жимслэг, зөөлөн амттай.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.

мөнх ногоон мод – Carob

Газар дундын тэнгисийн эрэг дагуу ургадаг эмийн ургамал. Мөнх ногоон модны урт бор жимс нь чихэрлэг амттай, яс нь нэгэн жигд 0,197 гр байдаг тун онцлог ургамал юм. Өөрчлөгддөггүй ясны жингээрээ эртнээс Алмаз эрдэнийн жинг тодорхойлоход хэрэглэгдэж иржээ.

Идрээ – Chicory

Герман хэлнээ идрээг “замын сахиул” гэж нэрлэдэг нь ихэвчлэн тэнгэрийн цэнхэр өнгийн дэлбээг алаглуулан замын хажуугаар ургадагтай холбоотой. Энэ ургамлын дэлбээ нь зөвхөн нэг л өдөр дэлбээлдэг. Үндэс нь кофе шиг анхилуун үнэрт, аагтай амттай.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
anise

Ваниль – Vanilla

Ванилийг гэдэс хийгээр дүүрэх, халуурах, сексийн дур хүсэл нэмэгдүүлэх зэрэгт хэрэглэдэг.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт