8080-7272

GRAND PLAZA, С блок, 12 давхарт, 1203 тоот (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баруун 4 зам)

  Stomach Ease
Stomach Ease

Төстэй цайнууд


Stomach Ease


YOGI TEA® Stomach Ease цай нь Энэтхэг эзэгтэйн гал тогооны эрдмээс санаа авсан хольц юм. Тэд хамгийн тансаг амт үнэртэй дээд зэргийн амтлагчны (Масала) хольцийг бэлддэг. Энэхүү амтат Аюурведийн эмийн ургамал болон амтлагчийн цайнд кардамом, ногоон гоньд, гаа, үсүү цэцэг ордог. Чихэр өвс, батраш бага зэрэг хар перцний орц нэмсэнээр хольц нь бүрэн болно.

Эмчилгээний чанар: Хийг багасгаж, шар, бадганыг тэнцвэржүүлнэ (V-PoKo)

Цайны билиг чанар: “Тав тух”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
10%
Шар
50%
Бадгана
50%

Орц: Кардамон, таримал гоньд, үсүүний цомог, арвайн соёолж, чихэр өвс, батраш, цагаан гаа, шанцай, хар перц, баширцэцэг

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Үсүүний цомог –Coriander

Ойрх Дорнод, Азийн орнуудад тансаг амтат үсүүний цомогийг бараг бүх хоолонд амтлагч болгон хэрэглэдэг. Үсүүний цомогийн анхилуун үнэр нь гаа, задь, жүржийн хольцноос гарч байгаа үнэртэй төстэй байдаг. Үсүүний цомог шим тэжээл ихтэй, түүнчлэн хуучин Библид эмчилгээний ургамлаар ашиглаж ирсэнийг дурьдсан байдаг.
anise

Арвайн соёолж – Barley malt

Арвай нь чихэрлэг ургамлын овогт багтдаг бөгөөд Ойрх Дорнод болон Балканы зүүн хэсгээр ургадаг. Арвайн соёолжинд магни, кальци, кали, бие организм өөрөө бий болгох боломжгүй олон чухал амино хүчлүүд агуулагдаж байдаг.
anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Батраш – Peppermint

Батраш нь гааны төрлүүдээс хамгийн түгээмэл дэлгэрсэн бөгөөд ямар ч гал тогоо, цэцэрлэгийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хагас метр өндөр ургадаг энэ ургамал сэнгэнэсэн жимслэг амттай, гайхалтай тансаг үнэртэй ургамал юм.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт