Sweet Chili
Sweet Chili

Төстэй цайнууд


Sweet Chili


Мексикийн уламжлалт халуун, дулаан мэдрэмж төрүүлэх шоколадны амттай энэхүү цай нь таны хүүхэд насыг санагдуулах болно. Сэнгэнэсэн гаа , чихэрлэг амт нь таныг тайвшруулах болно. Бага зэрэг улаан чинжүү таны оюун санааг хурцлана. Сэтгэл сэргээх чадвартай энэхүү цайг өдрийн аль ч уухад тохиромжтой.

Эмчилгээний чанар: Хий, бадганыг багасгаж, шарыг нэмэгдүүлнэ (V-P+K-)

Цайны билиг чанар: “Сэтгэл ханамж”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
10%
Шар
100%
Бадгана
10%

Орц: Чихэр өвс, кокоаны хальс, түрүүт гаа, таримал гоньд, далиу, цагаан гаа, батраш, халгай, шанцай, чинжүүний нунтаг, кардамон, баширцэцэг, хар перц

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Кокоа жимсний хальс – Cocoa shell

Кокоаны хальс нь вандуйтай төстэй зөөлөн, чихэрлэг амттай бөгөөд орчин үед жин хасах зориулалттай хүнсэнд өргөнөөр ашиглаж байна.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Батраш – Peppermint

Батраш нь гааны төрлүүдээс хамгийн түгээмэл дэлгэрсэн бөгөөд ямар ч гал тогоо, цэцэрлэгийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хагас метр өндөр ургадаг энэ ургамал сэнгэнэсэн жимслэг амттай, гайхалтай тансаг үнэртэй ургамал юм.

Халгай –Nettle

Халгайд хатгуулах ямар хэцүү болохыг хүн болгон мэдэх байх, харин халгайнд агуулагдах шимт бодис, гайхалтай үнэр, ааг, амтыг эрт үеэс танин мэдэж эмчилгээнд ашиглаж ирсэнийг цөөн хүн мэдэх байх. Провитамин А, төмөр, эрдэст давснууд халгайнд ихээр агуулагдаж байдаг. Алдарт зураач Альберт дүүрер халгайг “бурханаас ирсэн бэлэг” гэсэн байдаг.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт