8080-7272

GRAND PLAZA, С блок, 12 давхарт, 1203 тоот (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баруун 4 зам)

  Sweet Lemon Mate
Sweet Lemon Mate

Төстэй цайнууд


Sweet Lemon Mate


Сэргээх үйлчилгээтэй мате ургамал, ногоон цай, амтлаг нангиад улаалзганатай хосолсон энэхүү цай нь хоол идэж амжаагүй үед ч цатгалан, сэтгэл хангалуун мэдрэмжийг танд өгөх болно. Нимбэг, сэнгэнэсэн түрүүт гаа, лемон миртли, эстрагон шарилжны хосолсон амт танд таалагдах болно.

Эмчилгээний чанар: Хийг нэмэгдүүлж, шар, бадганыг багасгана (V+P-K-)

Цайны билиг чанар: “Тэсвэр тэвчээр, уян хатан байдал”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
100%
Шар
10%
Бадгана
10%

Орц: Ногоон цай, нимбэгний өвс, түрүүт гаа, лемон миртли, нангиад улаалзганы жимс, ногоон мате, хурган шарилж, цитрусын ханд, стева

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Ногоон цай – Green tea

Ногоон цайг ихэс дээдсийн цай хэмээн тодорхойлсон байдаг. Ногоон цайны навч шинэ, өвөрмөц амт, эерэг шинж чанарыг хослуулсан тэнцвэртэй сайхан амтыг бий болгодог.
anise

Нимбэгний өвс – Lemon Grass

Зүүн өмнөд Азид энэ эмийн ургамалыг “халууны өвс” гэж нэрлэдэг байна. Исгэлэн амттай бөгөөд эфирийн тос ихээр агуулдаг. Азийн орнуудад хоолны амталгаанд өргөн хэрэглэдэг.

Лемон миртил – Lemon myrtle

Австралийн уугуул Аборгинчүүд лемон миртилийн ач тусыг нээж эмийн ургамлаар ашиглаж иржээ. Эфирийн тосны агууламж өндөртэй ургамал юм. Лемон миртилийн тос нь бактери, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээ өндөртэй. Антисептик, антиоксидант хэлбэрээр өргөн ашигладаг.Бронхит, хэт ядрах, сэтгэлээр унах, ханиад, хоолой сөөх, харшил, амны хөндийн үрэвсэл, загатнах, батга, толгой өвдөх, дархлаа сайжруулах зэрэгт хэрэглэнэ.

Нангиад улаалзганы жимс – schisandra berry

Хятадад энэхүү эмийн ургамлыг ‘Wu Wie Zi’ буюу 5 төрлийн амттай жимс гэж нэрлэдэг. Энэ жимс нь чихэрлэг, гашуун, давслаг, исгэлэн амтыг нэгэн зэрэг агуулдаг. Олон төрлийн витамин, чухал шимт бодисоор баялаг. Нангиад улаалзганы жимс нь уламжлалт Хятадын эмэнд хэдэн мянган жилийн турш ашиглагдсаар байна.

Мате – Green Mate

Мате нь стресс, бухимдал, сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл түгших, нойргүйдэл, депресс, халуурах, шарталт, цээж хорсох, цусны даралт бууруулах, тамир тэнхээ сэргээх, дархлалын системийг бэхжүүлэх, нойргүйдэл, сэтгэл зовнил, мэдрэлийн ядаргаа, өтгөн хатах, цээж хорсох, шээс хөөх, элэг цэвэршүүлэх зэрэгт сайн үйлчилгээтэй.

Стевия – Stevia

Стевия нь Парагвай улсаас гаралтай. Энэ эмийн ургамлын навчыг Герман хэлэнд “амтат навч” гэж нэрлэдэг бөгөөд 100 гаруй төрлийн эмийн үйлдэлтэй бодис, флавоноид, терпени зэргийг агуулдаг. Стевия нь хурц амттай, бага зэрэг гашуун, худалдаанд буй элсэн чихрээс илүү чихэрлэг амттай.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт