Sweet Mint
Sweet Mint

Төстэй цайнууд


Sweet Mint


Эсрэг цэнэг таталцдагийн адилаар анхилуун батраш болон түрүүт гааны үнэрийг Ассам цайтай хослуулан цагаан гаа, баширцэцэг, шанцайны хольц нэмж гайхамшит амтыг гарган авсан. Нангиад улаалзганы жимсний 5 төрлийн амт тааламжтай, төгс зохицсон амтыг мэдрүүлнэ.

Эмчилгээний чанар: Хийг нэмэгдүүлж, шар, бадганыг багасгана (V+P-K-)

Цайны билиг чанар: “Амар амгалан ба төвлөрөл”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
100%
Шар
10%
Бадгана
10%

Орц: Батраш, түрүүт гаа, хар цай (Ассам), чихэр өвс, шанцай, цагаан гаа, нангиад улаалзганы жимс, хар перц, баширцэцэг, кардамон

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Батраш – Peppermint

Батраш нь гааны төрлүүдээс хамгийн түгээмэл дэлгэрсэн бөгөөд ямар ч гал тогоо, цэцэрлэгийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хагас метр өндөр ургадаг энэ ургамал сэнгэнэсэн жимслэг амттай, гайхалтай тансаг үнэртэй ургамал юм.

Хар цай– Blacktea (assam)

Алдарт ассам цай нь хойд Энэтхэгийн Ассамын газар нутгаас гаралтай. Гараар түүдэг энэхүү цай нь амуурхаг, зөөлөн, анхилуун үнэртэй өвөрмөц цайны ургамал юм. Хурц амттай энэхүү цайнд хүний биед онцгой чухал амин дэмүүд болох витамин В1, фенолын нэгдлүүд агуулагдаж байдаг.
anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.

Нангиад улаалзганы жимс – schisandra berry

Хятадад энэхүү эмийн ургамлыг ‘Wu Wie Zi’ буюу 5 төрлийн амттай жимс гэж нэрлэдэг. Энэ жимс нь чихэрлэг, гашуун, давслаг, исгэлэн амтыг нэгэн зэрэг агуулдаг. Олон төрлийн витамин, чухал шимт бодисоор баялаг. Нангиад улаалзганы жимс нь уламжлалт Хятадын эмэнд хэдэн мянган жилийн турш ашиглагдсаар байна.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт