8080-7272

GRAND PLAZA, С блок, 12 давхарт, 1203 тоот (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баруун 4 зам)

  Wellbeing
Wellbeing

Төстэй цайнууд


Wellbeing


Амтат шанцай, ароматик шар дэр ургамал орсон цай нь тав тухтай Ориентал-Газар дундын тэнгисийн мэдрэмжийг төрүүлнэ. Лимон өвс, кардамон, чихэр өвсний онцгой амттай. Өөрсдөдөө цаг гаргах нь ур чадвар юм. Wellbeing цайтай хамт бид энэ ур чадварыг эзэмшиж чадна. Хэрэв та өөртөө анхаарал хандаж чадвал та бусдыг халамжилж чадна.

Эмчилгээний чанар: Хий, бадганыг багасгаж, шарыг нэмэгдүүлнэ (V-P+K-)

Цайны билиг чанар: “Өөртөө зориулах цаг гарга”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
10%
Шар
100%
Бадгана
10%

Орц: Шанцай, шар дэрний навч, чихэр өвс, орегано, кардамон, нимбэгний өвс, цагаан гаа, баширцэцэг, лемон вербена, хар перц, шанцайн тос, цагаан гааны тос, фенугрек, үсүүний цомог

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Шар дэрний навч (Мугваа) –Sage

Газар дундын тэнгисээс гаралтай энэхүү эмийн ургамлын нэрийг Латин хэлнээс орчуулбал “аврагч” гэсэн утгатай байдаг. Эртний Хятадад эмчилгээний өндөр чанартай энэ ургамлыг адил жинтэй алтаар үнэлдэг байжээ.
anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Орегано – Oregano

Эртний грекэд нэн чухал эмийн ургамалд тооцогддог байжээ. Энэ ургамалд байгалийн антиокситандууд, эфирийн тоснууд, таннин болон бусад олон төрлийн шимт бодисууд агуулагддаг.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Нимбэгний өвс – Lemon Grass

Зүүн өмнөд Азид энэ эмийн ургамалыг “халууны өвс” гэж нэрлэдэг байна. Исгэлэн амттай бөгөөд эфирийн тос ихээр агуулдаг. Азийн орнуудад хоолны амталгаанд өргөн хэрэглэдэг.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.
anise

Лемон вербена – Lemon Verbena

Лемон вербена Европт 18-р зуунд танигджээ. Анхлан Өмнөд Америкт ургадаг байсан бөгөөд эмийн ургамалд ашиглаж ирсэн байна. Маш чухал эфирийн тосыг агуулдаг.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
anise

Үсүүний цомог –Coriander

Ойрх Дорнод, Азийн орнуудад тансаг амтат үсүүний цомогийг бараг бүх хоолонд амтлагч болгон хэрэглэдэг. Үсүүний цомогийн анхилуун үнэр нь гаа, задь, жүржийн хольцноос гарч байгаа үнэртэй төстэй байдаг. Үсүүний цомог шим тэжээл ихтэй, түүнчлэн хуучин Библид эмчилгээний ургамлаар ашиглаж ирсэнийг дурьдсан байдаг.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт