Women’s Balance
Women’s Balance

Төстэй цайнууд


Women’s Balance


Энэтхэгийн домогт эмэгтэй бурханыг 1000 гартайгаар дүрсэлдэг. Хүн өөрийн бие организм дахь эр, эм энергийг тэнцвэржүүлсэнээр 1000 зүйлийн асуудлыг нэгэн дор шийдэж амьдралын зөв хэмнэлийг олох болно. Энэхүү амтат зөөлөн цайны жоронд ганга, чихэр өвс, лавендер, цангисны навч орсон тул бие махбодийн тэнцвэрийг илүү амархан олоход туслана.

Эмчилгээний чанар: Хий, шар, бадганыг тэнцвэржүүлнэ (VoPoKo)

Цайны билиг чанар: Энэ цайны билиг чанар: “Байгалийн хэмнэлийн зохицол”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
50%
Шар
50%
Бадгана
50%

Орц: Бөөрөлзгөний навч, чихэр өвс, лемон вербена, шанцай, нимбэгний гавар, цагаан гаа, ганга, лавендерийн цэцэг, орегано, кардамон, хар перц, баширцэцэг

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Лемон вербена – Lemon Verbena

Лемон вербена Европт 18-р зуунд танигджээ. Анхлан Өмнөд Америкт ургадаг байсан бөгөөд эмийн ургамалд ашиглаж ирсэн байна. Маш чухал эфирийн тосыг агуулдаг.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.

Нимбэгний гавар – Lemon Balm (Мелисса) /Лемон бальзам (Гаат ургамал)

Өнөөдрийг хүртэл нимбэг хаанаас гаралтайг нарийн тодорхойлоогүй байдаг. Нимбэгийг ашигтай, шимт бодис ихтэйн улмаас дэлхий даяар мянга мянган жил тариалж ирсэн. Нимбэг жимс витамин С, фосфор, пектинээр баялаг байдаг.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Ганга – Thyme

Ганга нь мянга мянган жилийн турш эмчилгээний чанараараа хүн төрөлхтнийг аварсаар ирсэн гэдэг. Зөөлөн анхилуун үнэртэй энэ ургамлыг 2006 оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Лавендер цэцэг – Lavender

Газар дундын тэнгисийн эргээр явахад хаа сайгүй гайхалтай лавендер цэцгийн үнэр үнэртдэг. Энэ ургамал энэ газар нутгаас гаралтай боловч шим тэжээл, ашиг тус ихтэй тул дэлхий даяар тарималжуулан хэрэглэж ирсэн байна. Лавендер анхилуун, аагтай, бага зэрэг гашуун амттай, чухал эфирийн тоснуудыг агуулдаг ургамал юм.
anise

Орегано – Oregano

Эртний грекэд нэн чухал эмийн ургамалд тооцогддог байжээ. Энэ ургамалд байгалийн антиокситандууд, эфирийн тоснууд, таннин болон бусад олон төрлийн шимт бодисууд агуулагддаг.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт