8080-7272

GRAND PLAZA, С блок, 12 давхарт, 1203 тоот (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Баруун 4 зам)

  Women’s Energy
Women’s Energy

Төстэй цайнууд


Women’s Energy


Эмэгтэйчүүд ертөнцийг бүхэлд дотроо багтаах чадалтай. - таныг бас намайг оролцуулаад. Эмэгтэй хүний ​​хүч чадал нь байгалийн гоо үзэсгэлэн, мэдрэмжтэй хослуулсан байдаг. YOGI TEA® Women's Energy-д жимслэг хибискус, бөөрөлзгөний навч, цоорын үндэс орсон.

Эмчилгээний чанар: Хийг багасгаж, шар, бадганыг тэнцвэржүүлнэ (V-PoKo)

Цайны билиг чанар: “Бүсгүй хүний хүч”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
50%
Шар
50%
Бадгана
50%

Орц: Хятад сарнай, чихэр өвс, батраш, бөөрөлзгөний навч, хар перц, цооргоно, шанцай, цагаан гаа, кардамон, баширцэцэг

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Хятад сарнай – Hibiscus

Грект хятад сарнайг хэдэн мянган жилийн турш эмийн ургамалд ашиглаж ирсэн бөгөөд Грек хэлэнд “Althaea” буюу “би эмчилнэ” гэж нэрлэгддэг байна. Олон наст энэ ургамал 6-8 сарын хооронд цэцэглэж дөрвөлжин хэлбэртэй чихэрлэг амттай жимс боловсордог байна.
anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Батраш – Peppermint

Батраш нь гааны төрлүүдээс хамгийн түгээмэл дэлгэрсэн бөгөөд ямар ч гал тогоо, цэцэрлэгийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хагас метр өндөр ургадаг энэ ургамал сэнгэнэсэн жимслэг амттай, гайхалтай тансаг үнэртэй ургамал юм.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт