Women’s Tea
Women’s Tea

Төстэй цайнууд


Women’s Tea


Эмэгтэй эрэгтэй хүний бие организм өөр, өөр байдаг. Эртний иогийн бичвэрт тайвширсан бие махбодь, оюун санаа эмэгтэй хүнд асар чухал болохыг дурьдсан байдаг. Энэхүү тансаг үнэр, амттай цай эмэгтэйчүүдийн бүтээлч байдал болон дотоод тэнцвэрийг бий болгоход туслана. Цагаан гаа, жүржийн хальс, цооргоны үндэс болон Аюурведийн эмчилгээний ургамлуудын жор амьдралын хэмнэлийн зохистой байдал, бие махбодийн тэнцвэрийг бий болгоно.

Эмчилгээний чанар: Хийг тэнцвэржүүлж, шарыг нэмэгдүүлж, бадганыг багасгана (VoP+K-)

Цайны билиг чанар: “Гүн нигүүсэл”


Аюурвед идэвхи

Аюурвед идэвхи
Багасгах
Тэнцвэржих
Ихэсгэх
Хий
50%
Шар
100%
Бадгана
10%

Орц: Цагаан гаа, шанцай, жүржийн хальс, таримал гоньд, алтан товч, арвайн соёолж, багваахай, хар перц, жүржийн ханд, арцны буурцаг, чихэр өвс, кардамон, баширцэцэг, цооргоно

Йогийн байрлал

Additional Information

* Органик бүтээгдхүүнээр батлагдсан

Орц

anise

Цагаан гаа – Ginger

Цагаан гаа алс дорнодод 3000 жилийн өмнөөс хоол амтлагчаар болон эмийн ургамлаар хэрэглэж иржээ. Гашуун жимслэг амттай энэхүү ургамал олон төрлийн шимт бодис, эфирийн тос, витаминуудыг агуулдаг.
anise

Шанцай – Cinnamon

Манай эриний өмнөх 3000 жилийн өмнөөс Хятадад эмийн ургамал болон эмчилгээнд хэрэглэж ирсэн гэж үздэг хамгийн үнэтэй эмийн ургамлуудын нэг юм. Шанцай нь халуун оронд ургадаг нэг төрлийн модны холтос юм. Анхилуун үнэр, сайхан амттай, олон төрлийн шимт бодисууд болох таннин, эфирийн тос агуулдаг.
anise

Жүржийн хальс – Orange peel

Жүржийг амин дэмээр баялаг болохыг хүн болгон мэднэ. Гэвч олон хүн жүржийн хальс жүржнээсээ олон дахин илүү шимт бодис агуулдагыг мэдэхгүй байх. Жүржийн хальсанд 170 идэвхит фитохимийн бодис, 60 гаруй төрлийн флавоноид, олон төрлийн эфирийн тос байдаг. Мөн түүний сэнгэнсэн, тансаг үнэр гайхамшигтай амтыг бий болгодог.
anise

Алтан товч – Chamomile

16 зууны төгсгөлд алдарт ургамал судлаач, эмч Хиэронимус Бок алтан товчийг сайхан үнэртэйгээс гадна хамгийн түгээмэл хэрэглэж болох эмийн ургамал хэмээн тодорхойлсон. Эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлдэг бөгөөд 1987 онд анхны шилдэг эмийн ургамлаар шалгарч, 2002 онд оны шилдэг ургамалд дахин нэр дэвшиж байсан түүхтэй.
anise

Арвайн соёолж – Barley malt

Арвай нь чихэрлэг ургамлын овогт багтдаг бөгөөд Ойрх Дорнод болон Балканы зүүн хэсгээр ургадаг. Арвайн соёолжинд магни, кальци, кали, бие организм өөрөө бий болгох боломжгүй олон чухал амино хүчлүүд агуулагдаж байдаг.
anise

Хар перц –Black pepper

Хар перцийг амтлагч ургамлын хаан хэмээн үздэг. Энэтхэгийн Малабарын эргээс гаралтай хурц амттай ургамал юм. Эртний Аюурведийн анагаах ухаанд хар перцийг амтлагаанаас гадна энэ эмийн ургамалд олон чухал бодисуудыг агуулдаг тул эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

Арцны буурцаг – Juniper berry

Хүмүүс жижиг, хар арцны буурцаг исгэлэн хурц аагтай амттайг мэднэ. Гэвч 3500 жилийн өмнөөс эртний Эгипетчүүд арцны буурцаг олон төрлийн эмчилгээний чанартай шимт бодисуудыг агуулдаг болохыг тогтоожээ. Эртний Герман хэлэнд арцны буурцагыг “шинэ амьд мод” гэж нэрлэжээ.
anise

Чихэр өвс – Liquirice

Хятадын уламжлалт анагаах ухааны эм бэлтгэхэд ордог 50 гол эмийн ургамалд чихэр өвс багтдаг. Сахарнаас 50 дахин илүү чихэрлэг, зөөлөн амттай. Гашуун , анхилуун үнэртэй. 2012 онд эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлж оны шилдэг эмийн ургамлаар тодруулсан байдаг.
anise

Кардамон –Cardamom

Кардамон нь Ази тивийн ихэнх улсуудад хэдэн мянган жилийн турш хамгийн түгээмэл амтлагчаар хэрэглэж иржээ. Тансаг, анхилуун мөртлөө хурц үнэртэй байдаг тул олон төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой амтлагч юм. Эфирийн тос болон чухал шимт бодисуудыг агуулдаг хамгийн эртний эмийн ургамалд тооцогддог.
anise

Баширцэцэг – Cloves

Баширцэцэг нь башир модны цэцгийн дэлбээ юм. Цагаан гааны талх болон улаан байцаа амтлахад түгээмэл хэрэглэдэг. Баширцэцгийг эртний Хятад, Энэтхэгт адил хэмжээний алтны үнэд хүрдэг байжээ. Хурц, ааг, үнэртэй эмийн ургамал юм.

Бидний ургамал, орцын талаар илүү ихийг мэдэх...

Хандлах заавар

  • cupSteam 250 мл буцалсан халуун усанд
  • cupTeaBag 5-7 Минут
  • cupSteam Амжилт